Газар эзэмшүүлэх, ашиглуулах эрх шилжүүлэх тухай

2013-06-03 00:00:00
2013 оны 06 сарын 03 өдөр                                                дугаар А/563                                          Улаанбаатар хот
 
Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.2, “Газрын тухай” хуулийн 21 дүгээр зүйлийн 21.2.3, 38 дугаар зүйлийн 38.4 дэх хэсгийг тус тус үндэслэн ЗАХИРАМЖЛАХ нь:
 
1.Нийслэлийн Ерөнхий төлөвлөгөөний газрын дэргэдэх Техникийн зөвлөлийн 2013 оны 04 дүгээр сарын 12, 26-ны өдрийн хурлаас гаргасан дүгнэлтийг хянан үзээд хавсралтаар 36 /гучин зургаа/ иргэн, аж ахуйн нэгж, байгууллагын газар эзэмших, ашиглах эрхийг шилжүүлэн баталгаажуулсугай.
 
2. Газар эзэмших, ашиглах эрх нь баталгаажигдсан иргэн, аж ахуйн нэгж, байгууллагуудтай холбогдох хууль тогтоомж, журмын дагуу гэрээ байгуулж, гэрчилгээ олгон, хэрэгжилтэнд хяналт тавьж ажиллахыг нийслэлийн Өмчийн харилцааны газар /Ш.Төмөрбаатар/-т даалгасугай.
 
3.Энэ захирамж гарсантай холбогдуулан нийтийн зориулалттай орон сууцны барилга байгууламжаа улсын комисст хүлээлгэн өгсөн болон газар эзэмших, ашиглах эрхийн нэр шилжин баталгаажигдсан Нийслэлийн Засаг даргын 2009 оны 607 дугаар захирамжийн иргэн Ц.Батболдод, 2012 оны А/39 дүгээр захирамжийн иргэн Ц.Энхтайванд, 2004 оны 541 дүгээр захирамжийн Орлёнок дунд сургуульд, 2012 оны А/272 дугаар захирамжийн иргэн Ш.Энхтүвшинд, 1999 оны А/98 дугаар захирамжийн Монгол бизнес дээд сургуульд, 2012 оны А/116 дугаар захирамжийн “Орд” ХХК-д, 2006 оны 460 дугаар захирамжийн “Мон-Оргил” ХХК-д, 2010 оны 815 дугаар захирамжийн “Гарьд тур” ХХК-д, 2006 оны 184 дүгээр захирамжийн иргэн Н.Наранчимэгт, 2012 оны 418 дугаар захирамжийн иргэн Н.Санжид, 2009 оны 216 дугаар захирамжийн иргэн П.Сумъяад, 2012 оны А/38 дугаар захирамжийн “Эрчим концерн” ХХК-д, 2006 оны 219 дүгээр захирамжийн Утга зохиол нийгмийн ажилтны дээд сургуульд, 2011 оны 292 дугаар захирамжийн иргэн Б.Болдод, 2005 оны 580 дугаар захирамжийн Халх журам хууль зүйн дээд сургуульд, 2009 оны 358 дугаар захирамжийн иргэн Б.Бямбадалайд, 2010 оны 329 дүгээр захирамжийн иргэн А.Цолмонд, 2011 оны 260 дугаар захирамжийн иргэн Л.Тугалаад, 2010 оны 744 дүгээр захирамжийн Арвис бүрэн дунд сургуульд, 2005 оны 243 дугаар захирамжийн “Автоблок” ХХК-д, 2004 оны 30 дугаар захирамжийн “АТТП” ХХК-д, 2011 оны 292 дугаар захирамжийн иргэн С.Баясгаланд, 2006 оны 456 дугаар захирамжийн иргэн Б.Чулуунзоригтод, 2011 оны 257 дугаар захирамжийн “Бэрх зараа” ХХК-д, 2005 оны 243 дугаар захирамжийн иргэн Ж.Төвхөнд, 2009 оны 898 дугаар захирамжийн “Хүнсний бирж” ХХК-д, 2010 оны 817 дугаар захирамжийн иргэн Г.Гантогост, 2010 оны 877 дугаар захирамжийн “Таманука” ХХК-д, 2001 оны 478 дугаар захирамжийн “Хатан сүйх импекс” ХХК-д, 2011 оны 583 дугаар захирамжийн иргэн С.Сосорбарамд, 2011 оны 521 дүгээр захирамжийн иргэн Д.Батжаргалд, 2007 оны 128 дугаар захирамжийн “Атар өргөө” ХК-д, 2008 оны 415 дугаар захирамжийн “Ганбат өргөө” ХХК-д, 2008 оны 504 дүгээр захирамжийн иргэн С.Болдбаатарт, 2008 оны 352 дугаар захирамжийн иргэн Э.Чинзоригт хамаарах заалтуудыг тус тус хүчингүй болсонд тооцсугай.
 
 
                       
                        НИЙСЛЭЛИЙН ЗАСАГ ДАРГА
                        БӨГӨӨД УЛААНБААТАР
                        ХОТЫН ЗАХИРАГЧ                                               Э.БАТ-ҮҮЛ