Газар эзэмшүүлэх, ашиглуулах эрхийн талбайн хэмжээ, зориулалт өөрчлөх тухай

2013-06-03 00:00:00
2013 оны 06 сарын 03 өдөр                                            дугаар А/562                                             Улаанбаатар хот
 
Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.2, “Газрын тухай” хуулийн 21 дүгээр зүйлийн 21.2.3, 21.2.4 дэх заалтыг тус тус үндэслэн ЗАХИРАМЖЛАХ нь:
 
1. Нийслэлийн Ерөнхий төлөвлөгөөний газрын дэргэдэх Техникийн зөвлөлийн 2013 оны 04 дүгээр сарын 26-ны өдрийн хурлаас гаргасан дүгнэлтийг хянан үзээд хавсралтаар 27 /хорин долоо/ иргэн, аж ахуйн нэгж, байгууллагын эзэмшил газрын талбайн хэмжээ, зориулалтыг өөрчлөн баталгаажуулсугай.
 
2. Газар эзэмших, ашиглах эрх нь баталгаажигдсан иргэн, аж ахуйн нэгж, байгууллагуудтай холбогдох хууль тогтоомж, журмын дагуу гэрээ байгуулж, гэрчилгээ олгон, хэрэгжилтэнд хяналт тавьж ажиллахыг нийслэлийн Өмчийн харилцааны газар /Ш.Төмөрбаатар/-т даалгасугай.
 
 3. Энэ захирамж гарсантай холбогдуулан талбайн хэмжээ, зориулалт өөрчлөгдсөн Нийслэлийн Засаг даргын 2011 оны 494 дүгээр захирамжийн иргэн Э.Сэлэнгэд, 2005 оны 263 дугаар захирамжийн иргэн Ё.Борд, 2007 оны 577 дугаар захирамжийн иргэн О.Галхүүд, 2011 оны 583 дугаар захирамжийн Монголын үндэсний олон нийтийн радио телевизд, 2008 оны 463 дугаар захирамжийн иргэн З.Шагдарсүрэнд, 2005 оны 348 дугаар захирамжийн “Усны барилга байгууламж” ТӨААТҮГазарт, 2012 оны А/453 дугаар захирамжийн иргэн М.Сугарт, 2012 оны А/37, 2008 оны 295 дугаар захирамжийн “Бимэкс” ХХК-д, 2004 оны 30 дугаар захирамжийн 21 дүгээр цэцэрлэгт, 61 дүгээр цэцэрлэгт, 2012 оны А/454 дүгээр захирамжийн “Монос фарм” ХХК-д, 2010 оны 475 дугаар захирамжийн иргэн Э.Батзоригт, 2005 оны 05, 2004 оны 98 дугаар захирамжийн “Мастерхайндс”     ХХК-д,   2013 оны А/192  дугаар  захирамжийн  Монголын  Үндэсний  жижиг  дунд үйлдвэр эрхлэгчдийн нэгдсэн холбоо, “Блю драгон” ХХК-д, 2009 оны 301 дүгээр захирамжийн "Рашаант-Овоо” ХХК-д, 2011 оны 340 дүгээр захирамжийн “Огоот” ХХК-д, 2005 оны 243 дугаар захирамжийн “Баяндөл” ХХК-д, 2011 оны 219 дүгээр захирамжийн “Цахилгаан дамжуулах үндэсний сүлжээ” ТӨХК-д, Баянзүрх дүүргийн Засаг даргын 2011 оны 553 дугаар захирамжийн иргэн М.Болдод, 2008 оны 188 дугаар захирамжийн иргэн Г.Ган-Эрдэнэд, Нийслэлийн Засаг даргын 2007 оны 09 дүгээр захирамжийн Сэргээн засалтын үндэсний төвд, Тольт дунд сургуульд, 2009 оны 217 дугаар захирамжийн Монгол Улсын Боловсролын Их Сургуульд, 2007 оны 63 дугаар захирамжийн “Индустр” ХХК-д, Сонгинохайрхан дүүргийн Засаг даргын 2012 оны 319 дүгээр захирамжийн “Хатантүшиг трейд” ХХК-д, Нийслэлийн Засаг даргын 2007 оны 451 дүгээр захирамжийн иргэн Н.Амгаланд, 2008 оны 295 дугаар захирамжийн “Эрчим орд” ХХК-д хамаарах заалтуудыг тус тус хүчингүй болсонд тооцсугай.
 
 
 
                        НИЙСЛЭЛИЙН ЗАСАГ ДАРГА
                        БӨГӨӨД УЛААНБААТАР
                        ХОТЫН ЗАХИРАГЧ                                                   Э.БАТ-ҮҮЛ