Үнэлгээний хорооны бүрэлдэхүүнд өөрчлөлт оруулах тухай

2013-06-03 00:00:00
2013 оны 06 сарын 03 өдөр                                            дугаар А/557                                              Улаанбаатар хот
 
Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.2 дахь хэсэг, Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 46 дугаар зүйлийн 46.1, 46.3 дахь хэсэг, 47 дугаар зүйлийн 47,6 дахь заалт,  Нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2012 оны “Нийслэлийн 2013 оны төсөв батлах тухай” 6/27 дугаар тогтоолыг тус тус үндэслэн ЗАХИРАМЖЛАХ нь:
 
1.Нийслэлийн Засаг даргын 2013 оны А/136  дугаар захирамжийн хоёрдугаар хавсралтын “Нийслэлийн Засаг даргын Тамгын газрын Нийгмийн хөгжлийн хэлтсийн мэргэжилтэн Л.Чимгээ” гэснийг  "Нийслэлийн Засаг даргын Тамгын газрын Нийгмийн хөгжлийн хэлтсийн дарга М.Отгонбаяр” гэж, 2013 оны А/382 дугаар захирамжийн хавсралт дахь “Монголын Эмэгтэйчүүдийн холбоо Төрийн бус байгууллагын гишүүн Э.Энхтуяа” гэснийг “Баянгол дүүргийн 17 дугаар хороо, 40-С-27 тоотын оршин суугч, иргэн С.Оюун-Эрдэнэ” гэж, 2013 оны А/358 дугаар захирамжийн 2 дугаар  хавсралт , А/142 дугаар захирамжийн хавсралт дахь “Нийслэлийн Худалдан авах ажиллагааны газрын мэргэжилтэн Ц.Чибаатар” гэснийг “Нийслэлийн Худалдан авах ажиллагааны газрын мэргэжилтэн Д.Баярсайхан” гэж, 2013 оны А/473 дугаар захирамжийн хоёрдугаар хавсралтын “Нийслэлийн Худалдан авах ажиллагааны газрын мэргэжилтэн Б.Өнөрзул” гэснийг “Нийслэлийн Худалдан авах ажиллагааны газрын мэргэжилтэн Б.Бат-Орших” гэж гэж тус тус өөрчилсүгэй.
 
 
 
 
                        НИЙСЛЭЛИЙН ЗАСАГ ДАРГА
                        БӨГӨӨД УЛААНБААТАР
                        ХОТЫН ЗАХИРАГЧ                                                    Э.БАТ-ҮҮЛ