Үнэлгээний хороо байгуулах тухай

2013-06-03 00:00:00
2013 оны 06 сарын 03 өдөр                                           дугаар А/555                                               Улаанбаатар хот
 
Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.2 дахь хэсэг, Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 46 дугаар зүйлийн 46.1, 46.3 дахь хэсэг, 47 дугаар зүйлийн 47.1 дэхь хэсэг, Монгол Улсын  2013 оны төсвийн тухай хууль, Боловсрол, шинжлэх ухааны сайдын 2013 оны “Жагсаалт батлах, эрх шилжүүлэх тухай” А/141 дүгээр тушаалыг   тус тус үндэслэн ЗАХИРАМЖЛАХ нь:
 
1. Нийслэлийн Засаг даргын 2013 оны А/516 дугаар захирамжаар батлагдсан улсын төсвийн хөрөнгөөр санхүүжигдэх, Боловсрол, шинжлэх ухааны сайдын багцаас нийслэлийн Засаг даргад эрх шилжин ирсэн Сонгинохайрхан, Сүхбаатар, Баянзүрх дүүргийн сургууль, цэцэрлэгийн их засварын ажлын гүйцэтгэгчийг сонгон шалгаруулах Үнэлгээний хороог нэгдүгээр,  Багануур, Баянгол, Чингэлтэй дүүргийн сургууль, цэцэрлэгийн их засварын ажлын гүйцэтгэгчийг сонгон шалгаруулах Үнэлгээний хороог хоёрдугаар, Налайх, Багахангай, Хан-Уул дүүргийн их засварын ажлын гүйцэтгэгчийг сонгон шалгаруулах Үнэлгээний хороог гуравдугаар хавсралтаар тус тус баталсугай.
  
2. Батлагдсан төсөл, арга хэмжээний худалдан авах ажиллагааг холбогдох хууль, журамд нийцүүлэн зохион байгуулан гүйцэтгэл, үр дүнг нийслэлийн Засаг даргын өмнө хариуцан ажиллахыг  нийслэлийн Засаг даргын Хот байгуулалт, хөрөнгө оруулалтын  асуудал хариуцсан орлогч С.Очирбатад  даалгасугай. 
         
           
 
 
   
 
                        НИЙСЛЭЛИЙН ЗАСАГ ДАРГА
                        БӨГӨӨД УЛААНБААТАР
                        ХОТЫН ЗАХИРАГЧ                                                          Э.БАТ-ҮҮЛ