Төслийн удирдах хорооны бүрэлдэхүүнийг шинэчлэн батлах тухай

2019-06-14 08:05:46

2019 оны 06 сарын 14-ний өдөр                                    Дугаар А/587                                           Улаанбаатар хот

 

 

 

 

 

 

 

Төслийн удирдах хорооны

бүрэлдэхүүнийг шинэчлэн

батлах тухай

 

 

      Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.2, Сангийн сайдын 2015 оны 196 дугаар тушаалын хавсралтаар батлагдсан “Засгийн газрын гадаад зээлийн хөрөнгийг ашиглах, эдгээр хөрөнгөөр санхүүжих төсөл, арга хэмжээг хэрэгжүүлэх, зохион байгуулах, санхүүжүүлэх, хяналт тавих, үнэлэх журам”-ын 10.1.6, 11.1, 15.1, 15.3, 15.4, 15.5, 15.6, 15.7, 15.16-д заасныг тус тус үндэслэн ЗАХИРАМЖЛАХ нь:

 

      1.Азийн хөгжлийн банкны хөнгөлөлттэй зээлийн хөрөнгөөр хэрэгжүүлж буй “Нийслэлийн нийтийн тээврийг хөгжүүлэх хөрөнгө оруулалтын хөтөлбөр төсөл”-ийн үйл ажиллагааг бодлогын удирдамж, зохицуулалтаар хангах, төслийн хэрэгжилтийг хянах, салбарын болон салбар хоорондын уялдаа холбоог хангах үүрэг бүхий Төслийн удирдах хорооны бүрэлдэхүүнийг хавсралт ёсоор шинэчлэн баталсугай.

 

      2.Төслийн хэрэгжилтийг холбогдох журамд заасны дагуу тухай бүр тайлагнаж ажиллахыг Төслийн удирдах хороонд үүрэг болгосугай.

 

      3.Энэ захирамж гарсантай холбогдуулан Нийслэлийн Засаг даргын 2018 оны 9 дүгээр сарын 11-ний өдрийн А/844 дүгээр захирамжийг хүчингүй болсонд тооцсугай.

 

                       

 

 

 

 

 

                                                  НИЙСЛЭЛИЙН ЗАСАГ ДАРГА

                                                  БӨГӨӨД УЛААНБААТАР

                                                  ХОТЫН ЗАХИРАГЧ                              С.АМАРСАЙХАН