Газар эзэмшүүлэх эрх олгох тухай

2019-06-13 08:15:34

2019 оны 06 сарын 13-ны өдөр                                     Дугаар А/585                                            Улаанбаатар хот

 

 

 

 

Газар эзэмшүүлэх эрх олгох тухай

 

 

      Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.2, Газрын тухай хуулийн 33 дугаар зүйлийн 33.1.1 дэх заалт, Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2018 оны 20/19 дүгээр тогтоолыг тус тус үндэслэн ЗАХИРАМЖЛАХ нь: 

 

     1.Нийслэлийн Баянгол дүүргийн 1 дүгээр хорооны нутаг дэвсгэрт 10562м2, Баянгол дүүргийн 3 дугаар хорооны нутаг дэвсгэрт 12408 м2,  Баянгол дүүргийн 4 дүгээр хорооны нутаг дэвсгэрт 12679м2 Нарны зам, Тээвэрчдийн гудамжны дундах цэцэрлэгт хүрээлэн, ногоон байгууламж бүхий газрыг “Улаанбаатар төмөр зам” Монгол Оросын хувь нийлүүлсэн нийгэмлэгт олон нийтийн цэцэрлэгт хүрээлэнгийн зориулалтаар 15 жилийн хугацаатай газар эзэмших эрх олгосугай. 

 

      2.Газар эзэмших эрх олгосон байгууллагатай холбогдох хууль тогтоомжийн дагуу гэрээ байгуулж, гэрчилгээ олгон, гэрээний хэрэгжилтэд хяналт тавьж ажиллахыг Нийслэлийн Газар зохион байгуулалтын алба /А.Энхманлай/-нд даалгасугай.

 

 

 

 

 

 

                                              НИЙСЛЭЛИЙН ЗАСАГ ДАРГА

                                              БӨГӨӨД УЛААНБААТАР

                                              ХОТЫН ЗАХИРАГЧ                                 С.АМАРСАЙХАН