Цэргийн дүйцүүлэх албан хаагчдын сургалт явуулах тухай

2013-05-29 00:00:00
2013 оны 05 сарын 29 өдөр                                              дугаар А/541                                          Улаанбаатар хот
 
Монгол Улсын Иргэний цэргийн үүргийн болон цэргийн албан хаагчдын эрх зүйн байдлын тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.5 дахь заалт, Засгийн газрын 2008 оны 49 дүгээр тогтоол, 2013 оны 47 дугаар тогтоол, Нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн 2013 оны 42 дугаар тогтоолыг тус тус үндэслэн ЗАХИРАМЖЛАХ нь:
 
1.Цэргийн дүйцүүлэх албанд 2013 онд элсүүлэн авсан иргэний цэргийн анхан шатны бэлтгэл болон үүрэг гүйцэтгэхэд шаардагдах мэдлэг, дадлага эзэмшүүлэх сургалтыг 2013 оны 06 дугаар сарын 03-14-ний өдрүүдэд Зэвсэгт хүчний 120 дугаар ангийн байрлалд зохион байгуулсугай.
 
2.Сургалтанд   шаардагдах    зардлыг гаргахыг   Нийслэлийн   Засаг    даргын Тамгын газар /Ё.Гэрэлчулуун/, дүүргүүдийн Засаг дарга нарт зөвшөөрсүгэй.

3.Энэ захирамжийн хэрэгжилтэнд хяналт тавьж ажиллахыг Нийслэлийн Засаг даргын Тамгын газрын Цэргийн штаб /хурандаа Ж.Болдбаатар/-т үүрэг болгосугай.
 
                                   
 
           
                        НИЙСЛЭЛИЙН ЗАСАГ ДАРГА
                        БӨГӨӨД УЛААНБААТАР
                        ХОТЫН ЗАХИРАГЧ                                               Э.БАТ-ҮҮЛ