Газар эзэмших эрх олгох тухай

2019-06-07 08:05:17

2019 оны 06 сарын 07-ны өдөр                                             Дугаар А/567                                 Улаанбаатар хот

 

 

 

 

 

 

Газар эзэмших эрх олгох тухай

 

 

      Монгол Улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.2, Газрын тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.2.3, 33 дугаар зүйлийн 33.1.1, 39 дүгээр зүйлийн 39.1.1, 39.1.3, Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2018 оны 20/19 дүгээр тогтоолыг тус тус үндэслэн ЗАХИРАМЖЛАХ нь:

 

     1.Нийслэлийн нутаг дэвсгэрт хавсралтад дурдсан 9 байгууллагад 15 жилийн хугацаатай газар эзэмших эрх олгосугай.

 

      2.Энэ захирамж гарсантай холбогдуулан “Газар эзэмшүүлэх эрх олгох тухай” Нийслэлийн Засаг даргын 2014 оны 02 дугаар сарын 25-ны өдрийн А/123 дугаар захирамж, “Газар эзэмших эрх олгох тухай” Баянзүрх дүүргийн Засаг даргын 2014 оны 04 дүгээр сарын 28-ны өдрийн А/116 дугаар захирамж, “Газар эзэмших, ашиглах эрхийн талбай, зориулалт, байршил өөрчлөх тухай” Нийслэлийн Засаг даргын 2017 оны 04 дүгээр сарын 14-ний өдрийн А/245 дугаар захирамжийн хавсралтын “12”, “Газар эзэмших эрх олгох тухай” Нийслэлийн Засаг даргын 2017 оны 12 дугаар сарын 01-ний өдрийн А/928 дугаар захирамжийн хавсралтын “8”,  “Газар эзэмших эрх олгох тухай” Хан-Уул дүүргийн Засаг даргын 2019 оны 03 дугаар сарын 22-ны өдрийн А/89 дүгээр захирамжийг тус тус хүчингүй болгож, газар эзэмших эрхийг дуусгавар болгосугай.

 

       3.Газар эзэмших эрх олгогдсон байгууллагуудтай холбогдох хууль тогтоомж, журмын дагуу гэрээ байгуулж, гэрчилгээ олгон, хэрэгжилтэд нь хяналт тавьж ажиллахыг Нийслэлийн Газар зохион байгуулалтын алба /А.Энхманлай/-нд даалгасугай.

 

 

 

 

 

 

                                         НИЙСЛЭЛИЙН ЗАСАГ ДАРГА

                                         БӨГӨӨД УЛААНБААТАР

                                         ХОТЫН ЗАХИРАГЧ                                С.АМАРСАЙХАН