Газар эзэмших эрхийн гэрчилгээг бусдад шилжүүлэх тухай

2019-06-05 08:20:52

2019 оны 06 сарын 05-ны өдөр                                          Дугаар А/560                                       Улаанбаатар хот

 

 

 

 

 

 

Газар эзэмших эрхийн гэрчилгээг

бусдад шилжүүлэх тухай

 

 

     Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.2, Газрын тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.4-т заасныг тус тус үндэслэн ЗАХИРАМЖЛАХ нь:

 

    1.Газар эзэмших, ашиглах эрхийг хянан шийдвэрлэх зөвлөлийн 2019 оны 05 дугаар сарын 07-ны өдрийн хурлаас гарсан дүгнэлтийн дагуу Баянзүрх дүүргийн 22 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах 2466 м² газрыг үйлчилгээний зориулалтаар эзэмшигч иргэн М.Цогт /РД:ЕЮ76112010/-ын эрхийн гэрчилгээг “Ойнбүргэд” ХХК /РД:2581361/-д шилжүүлж, орон сууцны зориулалтаар 15 жилийн хугацаатай эзэмшүүлсүгэй.

 

      2.Энэ захирамжийн 1 дүгээр зүйлд заасан иргэнтэй хууль тогтоомжийн дагуу гэрээ байгуулж, гэрчилгээ олгон, хэрэгжилтэд нь хяналт тавьж ажиллахыг Нийслэлийн Газар зохион байгуулалтын алба /А.Энхманлай/-нд даалгасугай.

 

      3.Энэ захирамж гарсантай холбогдуулан “Газар эзэмших, ашиглах эрхийн гэрчилгээний хугацаа сунгах тухай” Нийслэлийн Засаг даргын 2015 оны 07 дугаар сарын 06-ны өдрийн А/594 дүгээр захирамжийн хавсралтын иргэн М.Цогтод холбогдох “24” дэх хэсгийг хүчингүй болсонд тооцсугай.

 

 

 

 

 

 

 

 

                                           НИЙСЛЭЛИЙН ЗАСАГ ДАРГА

                                           БӨГӨӨД УЛААНБААТАР

                                           ХОТЫН ЗАХИРАГЧ                                   С.АМАРСАЙХАН