Гэрэлтүүлгийн ажлыг зохион байгуулах тухай

2013-05-31 00:00:00
2013 оны 05 сарын 31 өдөр                                           дугаар А/552                                               Улаанбаатар хот

Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.2 дахь хэсэг, Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 34.1.5 дахь заалт, 46 дугаар зүйлийн 46.3 дахь хэсэг, Нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2012 оны “Нийслэлийн 2013 оны төсөв батлах тухай” 6/27 дугаар тогтоолыг тус тус үндэслэн ЗАХИРАМЖЛАХ нь:
 
1. Үндэсний Их баяр наадмын бэлтгэл ажлын хүрээнд хийгдэх Хүй долоон худгийн Монгол наадам цогцолборын явган замын гэрэлтүүлгийн ажилд шаардагдах 40,5 /дөчин сая таван зуун мянга/ сая төгрөгийн хөрөнгийг нийслэлийн орон нутгийн хөгжлийн сангийн гэр хорооллын гудамж талбайн гэрэлтүүлгийн ажлын хөрөнгөөс гаргахыг Тамгын газрын Санхүү, төрийн сангийн хэлтэс /Э.Ганхүү/-т зөвшөөрсүгэй.
 
2. Гэрэлтүүлгийн ажлыг холбогдох хууль тогтоомжид нийцүүлэн шуурхай зохион байгуулахыг Улаанбаатар хотын Ерөнхий менежер бөгөөд Захирагчийн ажлын албаны дарга, Үндэсний Их баяр наадмын  зохион байгуулах хорооны Тохижилт, засвар, худалдаа үйлчилгээний салбар хорооны дарга Б.Бадралд даалгасугай.
 
3. Хөрөнгө оруулалтын ажлыг гүйцэтгэлээр санхүүжүүлэхийг Тамгын газрын Санхүү, төрийн сангийн хэлтэс /Э.Ганхүү/-т, захиалагчийн хяналт тавьж ажиллахыг нийслэлийн Хөрөнгө оруулалтын газар /Л.Нарантуяа/-т, хөрөнгө оруулалтаар бий болсон хөрөнгийг нийслэлийн  өмчид бүртгэн авч, эзэмшилт, ашиглалтын байдалд хяналт тавьж ажиллахыг нийслэлийн Өмчийн харилцааны газар    /Ш.Төмөрбаатар/-т даалгасугай.
           
             
     
 
                                НИЙСЛЭЛИЙН ЗАСАГ ДАРГА
                                БӨГӨӨД УЛААНБААТАР
                                ХОТЫН ЗАХИРАГЧ                                                   Э.БАТ-ҮҮЛ