Худалдаа, үйлчилгээний байгууллагуудын ажиллах цагийн хуваарийг батлах тухай

2013-05-30 00:00:00
2013 оны 05 сарын 30 өдөр                                           дугаар А/548                                               Улаанбаатар хот

Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.1.6 ”ж”, 29.2, Нийслэлийн эрх зүйн байдлын тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 3 дахь хэсэг, Хот тосгоны эрх зүйн байдлын тухай хуулийн 20 дугаар зүйлийн 20.3 дахь хэсэг, Нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн 2010 оны 198 дугаар тогтоолоор батлагдсан “Нийслэлийн худалдаа, үйлчилгээний нийтлэг журам”-ын 1.7–д заасныг тус тус үндэслэн ЗАХИРАМЖЛАХ нь:
 
1.Нийслэлд худалдаа, үйлчилгээ эрхэлж буй аж ахуйн нэгж, байгууллагуудын ажил эхлэх, дуусах цагийн хуваарийг нэгдүгээр, шөнийн цэнгээний газрын ажиллах цагийн хуваарийг хоёрдугаар  хавсралтаар тус тус баталсугай.
 
2.Нийслэлийн хэмжээнд худалдаа, үйлчилгээний байгууллагуудын ажиллах цагийн хуваарьт хавсралтын дагуу өөрчлөлт оруулж 2013 оны 06 дугаар сарын 03-ны өдрөөс мөрдөж, зохион байгуулалтын арга хэмжээ авахыг аж ахуйн нэгж, байгууллагуудын удирдлагуудад, үйл ажиллагаанд нь хяналт тавьж ажиллахыг нийслэлийн Мэргэжлийн хяналтын газар /М.Ням -Очир/, нийслэлийн Цагдаагийн газар /Д.Батжаргал/, дүүргийн Засаг дарга нарт тус тус үүрэг болгосугай.
 
3.Захирамжийн хэрэгжилтийг нэгдсэн удирдлагаар хангаж, хяналт тавьж ажиллахыг Улаанбаатар хотын Захирагчийн ажлын алба  /Б.Бадрал/-нд, олон нийтэд хэвлэл, мэдээллийн хэрэгслээр сурталчлахыг Нийслэлийн Засаг даргын Тамгын газрын Хэвлэл, мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтэс /Б.Түвшинтөгс/-т тус тус үүрэг болгосугай.
 
 
 
 
 
                        НИЙСЛЭЛИЙН ЗАСАГ ДАРГА
                        БӨГӨӨД УЛААНБААТАР
                        ХОТЫН  ЗАХИРАГЧ                                            Э.БАТ-ҮҮЛ