Ерөнхий боловсролын сургуулийн ангилал солих тухай

2013-05-30 00:00:00
2013 оны 05 сарын 30 өдөр                                                дугаар А/545                                          Улаанбаатар хот
  
Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.2 дахь хэсэг, Аж ахуйн үйл ажиллагааны тусгай зөвшөөрлийн тухай хуулийн 16 дугаар зүйлийн 16.2.4 дэх заалт, Боловсролын тухай хуулийн 20 дугаар зүйлийн 20.1 дэх хэсгийг тус тус үндэслэн ЗАХИРАМЖЛАХ нь:
 
1.Хан-Уул дүүргийн нутаг дэвсгэрт байрлах Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын харьяа хорих 411 дүгээр ангийн дэргэдэх суурь боловсрол олгох 110 дугаар сургуулийг бүрэн дунд сургууль болгон ангиллыг өөрчилсүгэй.
 
2. Ерөнхий боловсролын 110 дугаар сургуульд сургалт эрхлэх тусгай зөвшөөрлийн гэрчилгээ олгож, хуульд заасны дагуу хяналт тавьж ажиллахыг нийслэлийн Боловсролын газар /Ц.Отгонбагана/-т үүрэг болгосугай.
 
 3.Энэ захирамж гарсантай холбогдуулан Нийслэлийн Засаг даргын  2000 оны 08 дугаар сарын 10-ны өдрийн 258 дугаар захирамжийг хүчингүй болсонд тооцсугай.
 
 
 
 
                                      НИЙСЛЭЛИЙН ЗАСАГ ДАРГА
                                      БӨГӨӨД УЛААНБААТАР
                                      ХОТЫН ЗАХИРАГЧ                                                 Э.БАТ-ҮҮЛ