БНСУ-д сургалтанд явуулах тухай

2013-05-30 00:00:00
2013 оны 05 сарын 30 өдөр                                              дугаар А/544                                                 Улаанбаатар хот
 
Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.2 дахь хэсгийг  үндэслэн ЗАХИРАМЖЛАХ нь:
 
1.БНСУ-ын Инчон хотын Захиргаанаас 2013 оны 06 дугаар сарын 08-наас 22-ны өдрүүдэд зохион байгуулж буй “Азийн төрийн албан хаагчдад зориулсан Инчоны сургалт”-д оролцуулахаар Нийслэлийн Засаг даргын Тамгын газрын Гадаад харилцааны хэлтсийн мэргэжилтэн Ж.Гантулгыг томилон явуулсугай.
 
2.Холбогдох зардал болох 1 209 600 /Нэг сая хоёр зуун есөн мянга зургаан зуу/ төгрөгийг гадаад арга хэмжээний зардлаас гаргахыг Тамгын газар /Ё.Гэрэлчулуун/-т зөвшөөрсүгэй.
 
3.Албан томилолтын тайланг ирснээс хойш долоо хоногийн дотор Нийслэлийн Засаг даргын Тамгын газрын Гадаад харилцааны хэлтэст ирүүлэхийг Ж.Гантулгад даалгасугай.
 
 
            НИЙСЛЭЛИЙН ЗАСАГ ДАРГА
            БӨГӨӨД  УЛААНБААТАР
            ХОТЫН ЗАХИРАГЧ                                               Э.БАТ-ҮҮЛ