Бүгд Найрамдах Итали, Чех, Польш Улсуудад явуулах тухай

2013-05-30 00:00:00
2013 оны 05 сарын 30  өдөр                                         дугаар А/543                                                Улаанбаатар хот
 
Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.2 дахь хэсгийг үндэслэн ЗАХИРАМЖЛАХ нь:
 
1.Бүгд Найрамдах Итали, Чех, Польш Улсуудад аж үйлдвэрийн паркын цэвэрлэх байгууламж, дэвшилтэт технологи судлах, үртсэн шахмал түлшний үйлдвэртэй танилцах, туршлага судлах зорилгоор Нийслэлийн Засаг даргын Экологи, ногоон хөгжлийн асуудал эрхэлсэн орлогч Т.Бат-Эрдэнэ тэргүүтэй төлөөлөгчид болох Нийслэлийн Үйлдвэр хөдөө аж ахуйн газрын дарга Г.Пүрэвсүрэн, Нийслэлийн Эдийн засгийн хөгжлийн газрын дарга Э.Тэмүүлин, Тамгын газрын Стратегийн бодлого төлөвлөлтийн хэлтсийн мэргэжилтэн Д.Анхбат нарыг 2013 оны 06  дугаар сарын 01-нээс 08-ны өдрүүдэд томилон явуулсугай.
 
2.Төлөөлөгчдөд холбогдох 2.166 /Хоёр мянга нэг зуун жаран зургаан/ ам.доллар, 14.996.960 /Арван дөрвөн сая есөн зуун ерэн зургаан мянга есөн зуун жаран/ төгрөгийг Гадаад арга хэмжээний зардлаас гаргахыг Тамгын газар /Ё.Гэрэлчулуун/-т зөвшөөрсүгэй.
 
3.Томилолтоор явсан тухай тайланг ирснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн удирдлагын зөвлөлд танилцуулж, хувийг Гадаад харилцааны хэлтэст ирүүлэхийг Т.Бат-Эрдэнэд үүрэг болгосугай.
 
 
 
 
                           НИЙСЛЭЛИЙН ЗАСАГ ДАРГА
                           БӨГӨӨД УЛААНБААТАР
                           ХОТЫН ЗАХИРАГЧ                                          Э.БАТ-ҮҮЛ