Захирамжийн холбогдох заалт болон газар эзэмших эрхийн гэрчилгээг хүчингүй болгох тухай

2013-05-30 00:00:00
2013 оны 05 сарын 30 өдөр                                           дугаар А/542                                              Улаанбаатар хот

Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.2, 29.3, “Газрын тухай” хуулийн 61 дүгээр зүйлийн 61.1 дэх хэсэг, Нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын “Газрын харилцаа, хот төлөвлөлт, барилгажилтад гарч буй зөрчлийг таслан зогсоох, цаашид авах арга хэмжээний тухай” 2012 оны 3/10 дугаар тогтоолын 3 дахь хэсгийн 3.5, 3.6 дахь заалтыг тус тус үндэслэн ЗАХИРАМЖЛАХ нь:
 
1.Чингэлтэй дүүргийн 2  дугаар хорооны нутаг дэвсгэрт 70 дугаар цэцэрлэгийн  эзэмшил газраас 2008 онд 300 м2 газрыг үйлчилгээтэй орон сууцны  зориулалтаар  иргэн Д.Батболдод шилжүүлэн эзэмшүүлсэн нь Газрын тухай  хуулийн 35.2 дахь заалтыг зөрчсөн байх тул нийслэлийн Засаг даргын  2008 оны 09 дүгээр сарын 25-ны өдрийн 464 дүгээр захирамжийн иргэн  Д.Батболдод холбогдох заалт, Нийслэлийн Засаг даргын 2009 оны 04 дүгээр сарын 24-ний     162 дугаар захирамжийн “Би Ти Өү” ХХК-д холбогдох заалтыг тус тус хүчингүй болсонд тооцсугай.
 
2.Энэ захирамж гарсантай холбогдуулан газар эзэмших эрхийн гэрчилгээг хүчингүй болгож, гэрээг цуцлан хэрэгжилтэнд хяналт тавьж чөлөөлөгдсөн газрыг хамгаалалтанд авч төрийн өмчид бүртгэхийг нийслэлийн Өмчийн  харилцааны газар /Ш.Төмөрбаатар/, газар чөлөөлөх ажлыг зохион байгуулахыг нийслэлийн Мэргэжлийн хяналтын газар /М.Ням-Очир/,  нийслэлийн Цагдаагийн газар /Д.Батжаргал/-т тус тус даалгасугай.
 
 
 
 
                                  НИЙСЛЭЛИЙН ЗАСАГ ДАРГА
                                  БӨГӨӨД УЛААНБААТАР
                                  ХОТЫН ЗАХИРАГЧ                                            Э.БАТ-ҮҮЛ