Хөрөнгө гаргах тухай

2013-05-29 00:00:00
2013 оны 05 сарын 29 өдөр                                              дугаар А/540                                          Улаанбаатар хот

Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.2, Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 34 дүгээр зүйлийн 34.1.5, Нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2006 оны 44 дүгээр тогтоол, Монгол Улсын Засгийн газрын 2013 оны 05 дугаар сарын 25–ны өдрийн хуралдааны тэмдэглэлийг тус тус үндэслэн ЗАХИРАМЖЛАХ нь:
 
1. Үндэсний Их баяр наадмын бэлтгэл ажлын хүрээнд Хүй долоо худагт хэрэгжих хөрөнгө оруулалтын ажлын жагсаалтыг хавсралтаар баталсугай.
            
2. Хөрөнгө оруулалтын ажилд шаардагдах 1,264,000,000 /нэг тэрбум хоёр зуун жаран дөрвөн сая/ төгрөгийг Засаг даргын нөөц сангаас санхүүжүүлэхийг Тамгын газар /Ё.Гэрэлчулуун/-т  зөвшөөрсүгэй.
 
3. Батлагдсан хөрөнгө оруулалтын төсөл, арга хэмжээг холбогдох худалдан авах ажиллагааны хууль, журманд нийцүүлэн зохион байгуулахыг Улаанбаатар хотын Ерөнхий менежер бөгөөд Захирагчийн ажлын албаны дарга, Үндэсний Их баяр наадмын зохион байгуулах хорооны Тохижилт, засвар, худалдаа үйлчилгээний салбар хорооны дарга Б.Бадралд даалгасугай.
 
4. Хүй долоон худагт хэрэгжих хөрөнгө оруулалтын ажилд захиалагчийн хяналт тавьж, ажиллахыг нийслэлийн Хөрөнгө оруулалтын газар /Л.Нарантуяа/, хөрөнгө оруулалтаар бий болсон хөрөнгийг нийслэлийн өмчид бүртгэн авч,  эзэмшилт, ашиглалтын байдалд хяналт тавьж ажиллахыг нийслэлийн Өмчийн харилцааны газар /Ш.Төмөрбаатар/-т тус тус даалгасугай.
 
 
 
 
                        НИЙСЛЭЛИЙН ЗАСАГ ДАРГА
                        БӨГӨӨД УЛААНБААТАР
                        ХОТЫН ЗАХИРАГЧ                                            Э.БАТ–ҮҮЛ