Зарим авто замын байгууламжийн хөдөлгөөнийг хязгаарлах тухай

2019-05-31 09:00:52

2019 оны 05 сарын 31-ний өдөр                                      Дугаар А/541                                        Улаанбаатар хот

 

 

 

 

 

Зарим авто замын байгууламжийн

хөдөлгөөнийг хязгаарлах тухай

 

 

       Монгол Улсын Үндсэн хуулийн 16 дугаар зүйлийн 16.2, 19 дүгээр зүйлийн 19.1, Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.2, Авто замын тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.1.8, Хот тосгоны эрх зүйн байдлын тухай хуулийн 22 дугаар зүйлийн 4, Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.3.1, Эрүүл мэндийн тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.1.5, Биеийн тамир, спортын тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.1.2-т заасныг тус тус үндэслэн ЗАХИРАМЖЛАХ нь:

 

      1.Олон улсын хүүхдийн эрхийг хамгаалах өдрийн хүрээнд Жанжин Д.Сүхбаатарын талбайд “Монгол хүүхдүүд” нэгдсэн арга хэмжээ зохион байгуулах болсонтой холбогдуулан Жанжин Сүхбаатарын талбай, цэцэг төвийн уулзвар, Боловсролын их сургууль, Цаг уурын уулзвар, Амарын гудамж, Туушингийн баруун уулзвар, Олимпын гудамж, Гадаад хэргийн яамны уулзварын авто замын хөдөлгөөнийг 2019 оны 06 дугаар  сарын 01-ний өдрийн 07:00-18:00 цагт түр хугацаагаар хязгаарлаж, замын хөдөлгөөний аюулгүй байдлыг хангаж ажиллахыг Цагдаагийн ерөнхий газрын Тээврийн цагдаагийн алба /Д.Амарсайхан/, нийтийн тээврийн хэрэгслийн хөдөлгөөний чиглэлд зохицуулалт хийхийг Нийслэлийн Нийтийн тээврийн үйлчилгээний газар /Х.Булгаа/-т, нийтийн хэв журам хамгаалахыг Нийслэлийн Цагдаагийн газар /Д.Ядамдорж/-т, хэвлэл мэдээллийн хэрэгслээр нийтэд мэдээлж, сурталчлахыг Нийслэлийн Засаг даргын Тамгын газрын Хэвлэл мэдээлэлтэй харилцах хэлтэс /Ц.Мөнхбаатар/-т тус тус үүрэг болгосугай.

 

      2.Захирамжийн хэрэгжилтэд хяналт тавьж, нэгдсэн удирдлагаар хангаж ажиллахыг Нийслэлийн Зам, тээврийн асуудал хариуцсан төслүүдийн удирдагч Б.Отгонсүхэд даалгасугай.

 

 

 

 

 

 

                                                 НИЙСЛЭЛИЙН ЗАСАГ ДАРГА

                                                 БӨГӨӨД УЛААНБААТАР

                                                 ХОТЫН ЗАХИРАГЧ                               С.АМАРСАЙХАН