Хөрөнгө гаргах тухай

2013-05-28 00:00:00
2013 оны 05 сарын 28 өдөр                                           дугаар А/531                                                   Улаанбаатар хот
 
Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.2 дахь хэсэг, Нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн 2006 оны 44 дүгээр тогтоолыг тус тус үндэслэн ЗАХИРАМЖЛАХ нь:
 
1.Улаанбаатар хотын газар хөдлөлтийн гамшгийн эрсдэлээс хамгаалах чадавхийг бэхжүүлэх төслийг хэрэгжүүлэх ажлын хүрээнд 2013 оны 05 сарын      29-30-ны өдөр зохион байгуулагдах өдөрлөгийн үйл ажиллагаанд шаардагдах     9.0 /есөн сая/ төгрөгийг Засаг даргын нөөц сангаас санхүүжүүлэн нэгдсэн удирдлагаар хангахыг Тамгын газар /Ё.Гэрэлчулуун/-т зөвшөөрсүгэй.  
 
2.Захирамжийн хэрэгжилтэнд хяналт тавьж, ажиллахыг Нийслэлийн Засаг даргын Хот байгуулалт, хөрөнгө оруулалт хариуцсан орлогч С.Очирбатад даалгасугай.
 
 
 
                              НИЙСЛЭЛИЙН ЗАСАГ ДАРГА
                              БӨГӨӨД УЛААНБААТАР
                              ХОТЫН ЗАХИРАГЧ                                                   Э.БАТ-ҮҮЛ