“Монгол цэргийн жавхаа” тэргүүний жагсаалч хамт олон шалгаруулах уралдааныг дүгнэх тухай

2013-05-27 00:00:00
2013 оны 05 сарын 27 өдөр                                        дугаар А/520                                                 Улаанбаатар хот

Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.2 дахь хэсгийг үндэслэн ЗАХИРАМЖЛАХ нь:
 
1. Нийслэлийн Засаг даргын Тамгын газраас  Батлан хамгаалах яам, Зэвсэгт хүчний Жанжин штаб, Хил хамгаалах Ерөнхий газар, Дотоодын Цэргийн штабтай хамтран Улаанбаатар цэргийн хүрээнд байрлах анги, байгууллагуудын дунд тэргүүний жагсаалч анги шалгаруулах зорилгоор Нийслэлийн Засаг даргын 2013 оны  А/70 дугаар захирамжаар томилогдон ажилласан “Монгол цэргийн жавхаа” уралдааны шалгаруулалтын ажлын хэсгийн дүнг үндэслэн дараах байруудад шалгаруулсугай. Үүнд: тусгай байрт Зэвсэгт хүчний 120 дугаар ангийг, гутгаар байрт Зэвсэгт хүчний 084 дүгээр ангийг, дэд байрт Зэвсэгт хүчний 150 дугаар ангийг, тэргүүн байрт Зэвсэгт хүчний 032 дугаар ангийг тус тус шалгаруулсугай.
 
2. Тусгай байрт шалгарсан  хурандаа Х.Баньд захирагчтай Зэвсэгт хүчний 120 дугаар ангийг өргөмжлөл, дөрвөн сая төгрөгөөр, гутгаар байрт шалгарсан                                                                                 хурандаа Б.Дамба захирагчтай Зэвсэгт хүчний 084 дүгээр ангийг өргөмжлөл, зургаан сая төгрөгөөр, дэд байрт шалгарсан хурандаа Л.Гансэлэм захирагчтай Зэвсэгт хүчний 150 дугаар ангийг өргөмжлөл найман сая төгрөгөөр, тэргүүн байрт шалгарсан хурандаа Л.Батболд  захирагчтай Зэвсэгт хүчний 032 дугаар ангийг өргөмжлөл дурсгалын туг,  арван сая төгрөгөөр тус тус шагнасугай 
 
3. “Монгол цэргийн жавхаа” уралдаанд амжилттай оролцож,  эхний 3 байрт шалгарсан ангиудын бие бүрэлдэхүүнийг Үндэсний их баяр наадмын  төв талбайд Төрийн есөн хөлт цагаан сүлдийг залах ёслолын ажиллагаанд урьж оролцуулсугай.                                                                    
 
4. Уралдаанд амжилттай бэлтгэн,  шагналт байрт шалгарсан анги, хамт олны шагналд зарцуулах  28000000 (хорин найман сая) төгрөгийг  “Монгол цэргийн жавхаа” уралдааны төсөвлөгдсөн зардлаас гаргахыг Тамгын газар /Ё.Гэрэлчулуун/-т  зөвшөөрсүгэй.
 
5. Нийслэлийн нутгийн захиргааны байгууллагаас санаачлан Иргэн-цэргийн харилцааг бэхжүүлэх, цэргийн жагсаалаар дамжуулан иргэдэд эх оронч, үндэсний бахархалт үзлийг бий болгон, бие бүрэлдэхүүний дүрэмч, жагсаалч ажиллагаа, гадаад үзэмжийг дээшлүүлж, цэргийн ёслол, хүндэтгэлийн арга хэмжээг иргэд, олон нийтэд сурталчлах ажлыг тасралтгүй зохион байгуулж явуулахыг Нийслэлийн Засаг даргын Тамгын газрын Цэргийн штаб /хурандаа Ж.Болдбаатар/ -т үүрэг болгосугай.
 
6. Захирамжийн хэрэгжилтэнд хяналт тавьж ажиллахыг Тамгын газар /Ё.Гэрэлчулуун/ -т үүрэг болгосугай.
 
 
 
                        НИЙСЛЭЛИЙН ЗАСАГ ДАРГА
                        БӨГӨӨД УЛААНБААТАР
                        ХОТЫН ЗАХИРАГЧ                                                  Э.БАТ-ҮҮЛ