Тусгай зөвшөөрлийг цуцалж, дуусгавар болгох тухай

2019-05-30 11:10:53

2019 оны 05 сарын 30-ны өдөр                                       Дугаар А/540                                          Улаанбаатар хот

 

 

 

 

 

 

Тусгай зөвшөөрлийг цуцалж,

дуусгавар болгох тухай

 

 

     Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.2, Захиргааны ерөнхий хуулийн 49 дүгээр зүйлийн 49.3.1, 49.3.3, 49.3.5,  Түгээмэл тархацтай ашигт малтмалын тухай хуулийн 35 дугаар зүйлийн 35.1.3, 37 дугаар зүйлийн 37.6, Усны тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.1.4, 22 дугаар зүйлийн 22.2.1, 22.4, Байгаль орчин, ногоон хөгжил, аялал жуулчлалын сайд, Барилга, хот байгуулалтын сайдын 2015 оны А-230/127 дугаар хамтарсан тушаал, Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2016 оны 50 дугаар тогтоолыг тус тус үндэслэн ЗАХИРАМЖЛАХ нь:

 

     1.Хан-Уул дүүргийн 13 дугаар хорооны нутаг дэвсгэр Гишүүний аманд  “Төгс эхлэл” ХХК-ийн MV-012700 дугаар тусгай зөвшөөрөл бүхий Түгээмэл тархацтай ашигт малтмалын талбай нь Улаанбаатар хотын ундны усны эх үүсвэрийн хамгаалалтын бүсэд орсон тул тус компанийн тусгай зөвшөөрлийг цуцалж, дуусгавар болгосугай.

 

    2.Тусгай зөвшөөрлийг нь цуцалсан талаар “Төгс эхлэл” ХХК, мэргэжлийн хяналт, татварын байгууллагуудад мэдэгдэхийг Нийслэлийн Байгаль орчны газар /Э.Баттулга/-т даалгасугай.

 

 

 

 

 

 

 

                                             НИЙСЛЭЛИЙН ЗАСАГ ДАРГА

                                             БӨГӨӨД УЛААНБААТАР

                                             ХОТЫН ЗАХИРАГЧ                                       С.АМАРСАЙХАН