2013 оны 05 сарын 28 өдөр дугаар А/530 Улаанбаатар хот
Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.1.2-ын, Төрийн болон орон нутгийн өмчийн тухай хуулийн 78 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 1 дэх заалт, Нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн хурлын Тэргүүлэгчдийн 2005 оны 197 тогтоолоор батлагдсан“ Нийслэлийн өмчит хуулийн этгээдийн эргэлтийн бус хөрөнгийг данснаас хасах, олж авах, бүртгэх журам”-ыг үндэслэн ЗАХИРАМЖЛАХ нь:
1. Багануур дүүргийн “Автожим” нийслэлийн өмчит үйлдвэрийн газрын балансад бүртгэлтэй нийт 88 000 000 /наян найман сая/ төгрөгийн өртөг бүхий хавсралтанд заасан хөрөнгийг Багануур дүүргийн Тээвэр зохицуулалтын албаны балансад шилжүүлэн, данс бүртгэлээс хасахыг Багануур дүүргийн “Автожим” нийслэлийн өмчит үйлдвэрийн газар /Д.Батнасан/-т зөвшөөрсүгэй.
2. Балансаас балансанд шилжин ирж буй хөрөнгийг зохих журмын дагуу данс бүртгэлдээ бүртгэн авч, өмчийн ашиглалт хамгаалалтыг хариуцан ажиллахыг Багануур дүүргийн Тээвэр зохицуулалтын алба
/Ж.Октябрь/-д даалгасугай.
3. Энэхүү захирамжийн хэрэгжилтэнд хяналт тавьж ажиллахыг нийслэлийн Өмчийн харилцааны газар /Ш.Төмөрбаатар/-т үүрэг болгосугай.
НИЙСЛЭЛИЙН ЗАСАГ ДАРГА
БӨГӨӨД УЛААНБААТАР
ХОТЫН ЗАХИРАГЧ Э.БАТ-ҮҮЛ