Ажлын хэсэг байгуулах тухай

2013-05-28 00:00:00
2013 оны 05 сарын 28 өдөр                                        дугаар А/529                                                 Улаанбаатар хот
   
Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж түүний удирдлагын тухай хуулийн 29.1.4-ийн “д”, 29.2 дахь хэсгийг тус тус үндэслэн ЗАХИРАМЖЛАХ нь:
 
1. Баянгол дүүргийн 16 дугаар хорооны нутаг дэвсгэр дэх Гандантэгчэнлин хийд орчмын газар өмчлөгч, эзэмшигч, ашиглагч иргэдийн хүрээнд нарийвчилсан судалгаа хийж, судалгааны дүнд тулгуурлан ажлын төлөвлөгөө боловсруулах үүрэг бүхий Ажлын хэсгийг  дараах  бүрэлдэхүүнтэйгээр байгуулсугай.
 
       Дарга:
 
 
       Гишүүд:
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
       Нарийн
      бичгийн дарга
С.Очирбат
 
 
Ш.Ганхуяг
 
Б. Цэрэнбалжид
 
М.Нямбаяр
 
Д.Баясгалан
Д.Оросоо
Ч.Батсайхан
 
Д.Жүрмэддорж
 
Р. Отгонлхам
 
 
А.Лхагвадорж
 
Нийслэлийн Засаг даргын Хот байгуулалт, хөрөнгө оруулалт хариуцсан орлогч
 
Нийслэлийн Гэр хорооллын хөгжлийн газрын дарга
Нийслэлийн Ерөнхий төлөвлөгөөний
газрын дэд бүтцийн хэлтсийн дарга
Нийслэлийн Ерөнхий төлөвлөгөөний газрын дахин төлөвлөлтийн хэлтсийн дарга
Нийслэлийн Авто замын газрын дэд дарга
Баянгол дүүргийн Засаг дарга
Нийслэлийн Өмчийн харилцааны газрын дэд дарга
Баянгол дүүргийн 16 дугаар хорооны Иргэдийн Нийтийн Хурлын дарга
Баянгол дүүргийн 16 дугаар хорооны Засаг дарга
 
“Гэр хорооллын орон сууцжуулах төсөл”ОНӨҮГ-ын дарга
     
 
2.Иргэдийн оролцоотойгоор дахин төлөвлөх ажлыг хурдан шуурхай зохион байгуулж тайлагнахыг Ажлын хэсэг \С.Очирбат\-т даалгасугай.
 
 
 
 
                        НИЙСЛЭЛИЙН ЗАСАГ  ДАРГА
                        БӨГӨӨД УЛААНБААТАР 
                        ХОТЫН ЗАХИРАГЧ                                                 Э.БАТ-ҮҮЛ