Ажлын хэсэг байгуулах тухай

2013-05-27 00:00:00
2013 оны 05 сарын 27 өдөр                                            дугаар А/527                                                Улаанбаатар хот
  
Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.2 дахь хэсгийг үндэслэн ЗАХИРАМЖЛАХ нь:
 
1. Японы Нийгмийн Хөгжлийн Сангийн буцалтгүй тусламжаар хэрэгжих, Иргэдийн оролцоог дэмжих төслийн хүрээнд Баянзүрх дүүргийн хөгжлийн төлөвлөлтийг боловсронгуй болгох, дүүргийн түвшний төлөвлөлтийн баг болон төлөвлөлтийн үндсэн багийн үйл ажиллагааг удирдан зохион байгуулах чиг үүрэг бүхий Ажлын хэсгийн бүрэлдэхүүнийг хавсралтаар баталсугай.
 
2. Төслийн үйл ажиллагааны хэрэгжилтийн явцыг “Улаанбаатар хотыг 2020 он хүртэл хөгжүүлэх Ерөнхий төлөвлөгөөний тодотгол, 2030 он хүртэлх хөгжлийн чиг хандлага”-тай уялдуулахыг Ажлын хэсэг /С.Баярбаатар/-т даалгасугай.
 
 
 
                              НИЙСЛЭЛИЙН ЗАСАГ ДАРГА
                              БӨГӨӨД УЛААНБААТАР
                              ХОТЫН ЗАХИРАГЧ                                                Э.БАТ-ҮҮЛ