Захирамжийн холбогдох хэсгийг хүчингүй болгох тухай

2013-05-27 00:00:00
2013 оны 05 сарын 27 өдөр                                       дугаар А/526                                                 Улаанбаатар хот

Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 29 дүгээр зүйлийн  29.2, Аж ахуйн үйл ажиллагааны тусгай зөвшөөрлийн тухай хуулийн 16 дугаар зүйлийн 16.2.4, Боловсролын тухай хуулийн 20 дугаар зүйлийн 20.1 дэх хэсгийг  тус тус үндэслэн ЗАХИРАМЖЛАХ нь:
 
1.Батлан хамгаалахын их сургуулиас Нийслэлийн Засаг даргад 2013 оны 529 дүгээр албан бичгээр ирүүлсэн хүсэлтийн  дагуу тус сургуулийн дэргэдэх “Цэргийн лицей” бүрэн дунд сургуулийн нэрийг “Тэмүүжин Өрлөг” бүрэн дунд сургууль гэж өөрчилсүгэй.
 
2.“Тэмүүжин –Өрлөг” сургуулийн үйл ажиллагаанд   хуульд заасны дагуу  хяналт тавьж  ажиллахыг Тамгын газрын Нийгмийн хөгжлийн бодлогын хэлтэс /М.Отгонбаяр/, нийслэлийн Боловсролын газар
/Ц.Отгонбагана/-т  тус  тус үүрэг болгосугай.
 
3.Энэ захирамж гарсантай холбогдуулан Нийслэлийн Засаг даргын  2011 оны 727 дугаар захирамжийн “Цэргийн лицей” бүрэн дунд сургуульд холбогдох  хэсгийг хүчингүй болсонд тооцсугай.
 
 
 
                        НИЙСЛЭЛИЙН ЗАСАГ ДАРГА
                        БӨГӨӨД УЛААНБААТАР
                        ХОТЫН ЗАХИРАГЧ                                           Э.БАТ-ҮҮЛ