“Багахангай мах боловсруулах үйлдвэр” НӨҮГ-т хөрөнгө гаргах тухай

2013-05-27 00:00:00
2013 оны 05 сарын 27 өдөр                                          дугаар А/525                                                Улаанбаатар хот

Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.2 дахь хэсэг, Нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн 2006 оны 44 дүгээр тогтоолын 2.1 дүгээр заалтыг үндэслэн ЗАХИРАМЖЛАХ нь:
 
1.Нийслэлийн Удирдлагын зөвлөлийн 2013 оны 05 дугаар сарын 02-ны өдрийн хурлын шийдвэрээр “Багахангай мах боловсруулах үйлдвэр” НӨҮГ-ын 12 ажилчны цалин, болон бусад үйл ажиллагааны зардал болох нийт 22,035,881.00 /Хорин хоёр сая гучин таван таван мянга найман зуун наян нэг/ төгрөгийг Нийслэлийн Засаг даргын нөөц хөрөнгөөс сар бүр хавсралтын дагуу гаргахыг Тамгын газар /Ё.Гэрэлчулуун/-т үүрэг болгосугай.
 
2.“Багахангай мах боловсруулах үйлдвэр” НӨҮГ-ын цаашдын үйл ажиллагааг хангах зардлыг нийслэлийн 2013 оны төсвийн тодотголд тусгуулж, батлуулахыг Нийслэлийн Засаг даргын Санхүү, эдийн засгийн асуудал эрхэлсэн орлогч Н.Батаад даалгасугай.
 
3.Энэхүү захирамжийн биелэлтэнд хяналт тавьж ажиллахыг ажлын хэсгийн ахлагч, Нийслэлийн Засаг даргын Экологи, ногоон хөгжлийн асуудал эрхэлсэн орлогч Т.Бат-Эрдэнэд даалгасугай.
 
 
 
 
                        НИЙСЛЭЛИЙН ЗАСАГ ДАРГА
                        БӨГӨӨД УЛААНБААТАР
                        ХОТЫН ЗАХИРАГЧ                                                    Э.БАТ-ҮҮЛ