Эргэлтийн бус хөрөнгө балансаас балансад шилжүүлэх тухай

2013-05-27 00:00:00
2013 оны 05 сарын 27 өдөр                                         дугаар А/522                                                Улаанбаатар хот
 
Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.1.2, Төрийн болон орон нутгийн өмчийн тухай хуулийн 78 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 1 дэх заалт, Нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн хурлын Тэргүүлэгчдийн 2005 оны 197 тогтоолоор батлагдсан“ Нийслэлийн өмчит хуулийн этгээдийн эргэлтийн бус хөрөнгийг данснаас хасах, олж авах, бүртгэх журам”-ыг үндэслэн ЗАХИРАМЖЛАХ нь:
 
1. Налайх дүүргийн Засаг даргын Тамгын газрын балансад бүртгэлтэй  48 000 000  /дөчин найман сая/ төгрөгийн өртөг бүхий хавсралтанд заасан хөрөнгийг Налайх дүүргийн “Тохижилт үйлчилгээ” нийслэлийн өмчит үйлдвэрийн газрын балансад шилжүүлэн, данс бүртгэлээс хасахыг Налайх дүүргийн Засаг даргын Тамгын газар /О.Манарбек/-т зөвшөөрсүгэй.
 
2. Балансаас балансанд шилжин ирж буй хөрөнгийг зохих журмын дагуу данс бүртгэлдээ бүртгэн авч, өмчийн ашиглалт хамгаалалтыг хариуцан ажиллахыг Налайх дүүргийн “Тохижилт үйлчилгээ” нийслэлийн өмчит үйлдвэрийн газар /Д.Батдорж/-т даалгасугай.
 
3. Энэхүү захирамжийн хэрэгжилтэнд хяналт тавьж ажиллахыг нийслэлийн Өмчийн харилцааны газар /Ш.Төмөрбаатар/-т үүрэг болгосугай.
 
 
 
 
 
                                    НИЙСЛЭЛИЙН ЗАСАГ ДАРГА
                                    БӨГӨӨД УЛААНБААТАР
                                    ХОТЫН ЗАХИРАГЧ                                                    Э.БАТ-ҮҮЛ