Боловсрол, шинжлэх ухааны сайдын багцаас нийслэлийн Засаг даргад эрх шилжүүлэн хэрэгжүүлэх хөрөнгө оруулалтын төсөл арга хэмжээг зохион байгуулах тухай

2013-05-24 00:00:00
2013 оны 05 сарын 24 өдөр                                             дугаар А/516                                            Улаанбаатар хот
 
Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.2 дахь хэсэг, Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 45 дугаар зүйлийн 45.4, 45.5 дахь хэсэг, 46 дугаар зүйлийн 46.3 дахь хэсэг, Монгол Улсын 2013 оны төсвийн тухай хууль, Боловсрол, шинжлэх ухааны сайдын 2013 оны “Жагсаалт батлах, эрх шилжүүлэх тухай”  А/141  дүгээр тушаалыг тус тус үндэслэн ЗАХИРАМЖЛАХ нь:
 
1. Улсын төсвийн хөрөнгөөр 2013 онд санхүүжих Боловсрол, шинжлэх ухааны сайдаас нийслэлийн Засаг даргад эрх шилжүүлэн хэрэгжүүлэх хөрөнгө оруулалтын төсөл арга хэмжээний жагсаалтыг хавсралтаар баталсугай.
 
2. Батлагдсан төсөл, арга хэмжээний гүйцэтгэгчийг сонгон шалгаруулах Үнэлгээний хороог нийслэлийн Засаг даргын захирамжаар байгуулан, холбогдох хууль, журамд нийцүүлэн худалдан авах ажиллагааг зохион байгуулахыг нийслэлийн Худалдан авах ажиллагааны газар /Ю.Идэрцогт/-т  даалгасугай. 
 
3. Хөрөнгө оруулалтын ажлыг гүйцэтгэлээр санхүүжүүлэхийг Тамгын газрын Санхүү, төрийн сангийн хэлтэс /Э.Ганхүү/, захиалагчийн хяналт тавьж ажиллахыг нийслэлийн Хөрөнгө оруулалтын газар /Л.Нарантуяа/, хөрөнгө оруулалтаар бий болсон хөрөнгийг нийслэлийн өмчид бүртгэн авч, эзэмшилт, ашиглалтын байдалд хяналт тавьж ажиллахыг нийслэлийн Өмчийн харилцааны газар    /Ш.Төмөрбаатар/-т тус тус даалгасугай.
 
 
 
 
                        НИЙСЛЭЛИЙН ЗАСАГ ДАРГА
                        БӨГӨӨД УЛААНБААТАР
                        ХОТЫН ЗАХИРАГЧ                                               Э.БАТ-ҮҮЛ