Хүүхдийн гар зургийн уралдаан зарлах тухай

2013-05-24 00:00:00
2013 оны 05 сарын 24 өдөр                                              дугаар А/519                                            Улаанбаатар хот

Монгол Улсын Засаг захиргаа нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.2, Хүүхдийн эрхийг хамгаалах тухай хуулийн  8 дугаар зүйлийн 8.1 дэх хэсэг, Нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн 2006 оны 44 дүгээр тогтоолыг тус тус үндэслэн         ЗАХИРАМЖЛАХ нь:
 
1. Хүүхэд өөрийн үзэл бодлоо чөлөөтэй, бүтээлч байдлаар илэрхийлэхийг дэмжин, тэдний хүсэл мөрөөдлийг хотын хөгжил дэвшилд бодит ажил болгох, хүүхдийн оролцоог нэмэгдүүлэх зорилгоор “Мөрөөдлийн хот” хүүхдийн гар зургийн уралдааныг зохион байгуулсугай.
 
2. Уралдааны удирдамж, болзлыг хавсралтаар баталж, шалгарсан бүтээлүүдээр 2013 оны 06 дугаар сарын 01-ний өдөр үзэсгэлэн гаргах ажлыг нийслэлийн Ерөнхий төлөвлөгөөний газар /Н.Нацагдорж/-т даалгасугай.
 
3. Уралдааныг зохион байгуулахад шаардагдах 6279000 /зургаан сая хоёр зуун далан есөн мянган/ төгрөгийг Засаг даргын нөөц хөрөнгөөс гаргахыг Тамгын газар /Ё.Гэрэлчулуун/-т зөвшөөрсүгэй.  
 
4. Уралдааныг хэвлэл мэдээллийн хэрэгслээр мэдээлж, сурталчлах ажлыг зохион байгуулахыг Нийслэлийн хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтэс /Б.Түвшинтөгс/-т үүрэг болгосугай.
 
5. Энэ захирамжийн биелэлтэд хяналт тавьж, нэгдсэн удирдлагаар хангаж ажиллахыг Тамгын  газар /Ё.Гэрэлчулуун /-т даалгасугай.
 
 
 
 
                             НИЙСЛЭЛИЙН ЗАСАГ ДАРГА
                             БӨГӨӨД УЛААНБААТАР
                             ХОТЫН ЗАХИРАГЧ                                                           Э.БАТ-ҮҮЛ