Дуудлага худалдаагаар газар эзэмшүүлэх, ашиглуулах эрх олгох газрын байршлыг тогтоох тухай

2019-05-10 09:00:40

2019 оны 05 сарын 10-ны өдөр                                        Дугаар А/430                                         Улаанбаатар хот

 

 

 

 

 

 

 

 

Дуудлага худалдаагаар газар эзэмшүүлэх,

ашиглуулах эрх олгох газрын байршлыг

тогтоох тухай

 

 

      Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.2, Газрын тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.2.2, 33 дугаар зүйлийн 33.1.2, Засгийн газрын 2016 оны 10 дугаар тогтоолын 1 дүгээр хавсралт, Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2018 оны 20/19 дүгээр тогтоолыг тус тус үндэслэн ЗАХИРАМЖЛАХ нь:

 

    1.Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын тогтоолоор баталсан нийслэлийн 2019 оны газар зохион байгуулалтын төлөвлөгөөнд эзэмшүүлж, ашиглуулахаар заасан дор дурдсан байршлуудад газар эзэмших, ашиглах эрхийг дуудлага худалдааны зарчмаар шийдвэрлэсүгэй:

 

     1.1.Хан-Уул дүүргийн 10 дугаар хорооны нутаг дэвсгэрт Морингийн гэр хорооллын урд талд орон сууцны зориулалтаар 2.0 га;

     1.2.Хан-Уул дүүргийн 10 дугаар хорооны нутаг дэвсгэрт Морингийн гэр хорооллын урд талд орон сууцны зориулалтаар 2.0 га;

    1.3.Сонгинохайрхан дүүргийн 21 дүгээр хорооны нутаг дэвсгэрт Рашаант өртөөний зүүн талд аж ахуйн зориулалтаар 2.021 га;

    1.4.Сонгинохайрхан дүүргийн 21 дүгээр хорооны нутаг дэвсгэрт Рашаант өртөөний зүүн талд аж ахуйн зориулалтаар 1.0 га;

    1.5.Сонгинохайрхан дүүргийн 21 дүгээр хорооны нутаг дэвсгэрт Рашаант өртөөний зүүн талд аж ахуйн зориулалтаар 1.0 га;

    1.6.Сонгинохайрхан дүүргийн 21 дүгээр хорооны нутаг дэвсгэрт Нарийны эх, Хөшигт уулын урд аялал жуулчлалын зориулалтаар 2,0 га

      1.7.Сонгинохайрхан дүүргийн 21 дүгээр хорооны нутаг дэвсгэрт Баруун турууны давааны баруун хойд талд аж ахуйн зориулалтаар 2.02 га;

      1.8.Сонгинохайрхан дүүргийн 21 дүгээр хорооны нутаг дэвсгэрт Баруун турууны давааны баруун хойд талд аж ахуйн зориулалтаар 1.0 га;

      1.9.Сонгинохайрхан дүүргийн 21 дүгээр хорооны нутаг дэвсгэрт Ар шижирийн аманд хүлэмжийн аж ахуйн 1,0 га;

      1.10.Сонгинохайрхан дүүргийн 21 дүгээр хорооны нутаг дэвсгэрт Ар шижирийн аманд хүлэмжийн аж ахуйн 1,0 га;

      1.11.Сонгинохайрхан дүүргийн 21 дүгээр хорооны нутаг дэвсгэрт Ар шижирийн аманд хүлэмжийн аж ахуйн 1,0 га;

      1.12.Налайх дүүргийн 5 дугаар хорооны нутаг дэвсгэрт Гандан уулын урд хэсэгт үйлдвэрлэлийн зориулалтаар 1.0 га;

      1.13.Налайх дүүргийн 5 дугаар хорооны нутаг дэвсгэрт Гандан уулын урд хэсэгт үйлдвэрлэлийн зориулалтаар 1.0 га;

     1.14.Багахангай дүүргийн 1 дүгээр хорооны нутаг дэвсгэрт Багануур чиглэлийн авто замын хойд талд үйлдвэрлэлийн зориулалтаар 3.0 га.

 

     2.Газар эзэмшүүлэх, ашиглуулах эрхийн нээлттэй дуудлага худалдааг 2019 онд багтаан зохих журмын дагуу зохион байгуулахыг Нийслэлийн Газар зохион байгуулалтын алба /Э.Болорчулуун/-нд, тухайн газарт баригдах барилгын архитектур төлөвлөлтийн даалгавар, инженерийн дэд бүтцийн төлөвлөлтийн шийдлийг тодорхойлсон баримт бичиг, барилгын эх загвар зураг батлахыг Нийслэлийн Хот байгуулалт, хөгжлийн газар /Ц.Тулга/-т, инженерийн шийдлийн техникийн нөхцөлийн зөвшөөрөл олгохыг Ус сувгийн удирдах газар /Ц.Төрхүү/-т, “Улаанбаатар цахилгаан түгээх сүлжээ” ТӨХК /Д.Баярсайхан/-д тус тус даалгасугай.

 

    3.Энэ захирамжийн хэрэгжилтэд хяналт тавьж ажиллахыг Нийслэлийн Засаг даргын Тамгын газар /М.Отгонбаяр/-т үүрэг болгосугай.

 

 

 

 

 

 

                                            НИЙСЛЭЛИЙН ЗАСАГ ДАРГА

                                            БӨГӨӨД УЛААНБААТАР

                                            ХОТЫН ЗАХИРАГЧ                             С.АМАРСАЙХАН