Эрх шилжүүлэх тухай

2019-05-09 09:20:30

2019 оны 05 сарын 09-ны өдөр                                       Дугаар А/421                                          Улаанбаатар хот

 

 

 

 

 

Эрх шилжүүлэх тухай

 

           

     Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.2, Төсвийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.4, 41 дүгээр зүйлийн 41.2.2, Монгол Улсын 2019 оны төсвийн тухай хууль, Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын сайдын 2019 оны А/149 дүгээр тушаалыг тус тус үндэслэн  ЗАХИРАМЖЛАХ нь:

 

    1.Улсын төсвийн хөрөнгөөр 2018-2019 онд санхүүжих, Нийслэлийн Засаг даргын 2018 оны А/995 дугаар захирамжаар Сонгинохайрхан дүүргийн Засаг даргад худалдан авах ажиллагааны эрх шилжүүлэн хэрэгжүүлж, төсөл, арга хэмжээний гүйцэтгэгч нь шалгарсан хөрөнгө оруулалтын төсөл, арга хэмжээг хавсралт ёсоор баталж, уг төсөл, арга хэмжээнд захиалагчийн хяналт тавьж ажиллахыг Нийслэлийн Хөрөнгө оруулалтын газар /Б.Мөнхбат/-т даалгасугай.

 

     2.Энэ захирамжийн хавсралтад заасан төсөл, арга хэмжээний санхүүжилтэд нь хяналт тавьж ажиллахыг Нийслэлийн Засаг даргын Тамгын газрын Санхүү, төрийн сангийн хэлтэс /Э.Ганхүү/-т, хөрөнгө оруулалтын үр дүнд бий болсон хөрөнгийг төрийн болон орон нутгийн өмчид бүртгүүлэх, эзэмшилт, ашиглалтад хяналт тавьж ажиллахыг Нийслэлийн Өмчийн харилцааны газар /Ч.Однасан/-т  тус тус үүрэг болгосугай.

 

 

 

 

 

 

 

                                                   НИЙСЛЭЛИЙН ЗАСАГ ДАРГА

                                                   БӨГӨӨД УЛААНБААТАР

                                                   ХОТЫН ЗАХИРАГЧ                        С.АМАРСАЙХАН