Гадаад томилолтын тухай

2019-05-09 09:10:14

2019 оны 05 сарын 09-ний өдөр                                         Дугаар А/420                                       Улаанбаатар хот

 

 

 

 

 

 

 

Гадаад томилолтын тухай

 

 

      Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.2, Төсвийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.2.2-т заасныг тус тус үндэслэн ЗАХИРАМЖЛАХ нь:  

 

     1.Бүгд Найрамдах Хятад Ард Улсын Чунчин хотод зохион байгуулагдах “Орон нутгийн удирдагчид” сэдэвт чуулга уулзалтад оролцуулах зорилгоор Монгол Улсын Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын Орон нутгийн удирдлага, зохицуулалтын газрын дарга П.Зоригтбаатар /зөвшилцсөнөөр/, Нийслэлийн Багануур дүүргийн Засаг дарга Ц.Сандаг-Очир, тус дүүргийн Засаг даргын Тамгын газрын мэргэжилтэн  Б.Балжинням нарыг 2019 оны 05 дугаар сарын 14-17-ны өдрүүдэд тус хотод томилон ажиллуулсугай.

 

      2.Гадаад томилолтод шаардагдах хөрөнгийг батлагдсан төсвийн дагуу Нийслэлийн Засаг даргын Тамгын газрын гадаад арга хэмжээний зардлаас гаргахыг Нийслэлийн Засаг даргын Тамгын газар /М.Отгонбаяр/-т зөвшөөрсүгэй.

 

     3.Томилолтоор ажилласан тухай тайланг ирсэн өдрөөс хойш 7 хоногийн дотор Нийслэлийн Засаг даргын Тамгын газрын Гадаад харилцаа, хамтын ажиллагааны хэлтэст ирүүлэхийг Нийслэлийн Багануур дүүргийн Засаг дарга Ц.Сандаг-Очирт даалгасугай.

 

 

 

 

 

 

 

                                           НИЙСЛЭЛИЙН ЗАСАГ ДАРГА

                                           БӨГӨӨД УЛААНБААТАР

                                           ХОТЫН ЗАХИРАГЧ                           С.АМАРСАЙХАН