Гадаад томилолтын тухай

2019-05-09 09:05:06

2019 оны 05 сарын 09-ний өдөр                                         Дугаар А/419                                       Улаанбаатар хот

 

 

 

 

 

 

Гадаад томилолтын тухай

 

 

     Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.2, Төсвийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.2.2-т заасныг тус тус үндэслэн ЗАХИРАМЖЛАХ нь:  

 

     1.БНХАУ-ын ӨМӨЗО-ны Хөх хотын Эрүүл мэндийн байгууллагын үйл ажиллагаатай танилцаж, туршлага судалж, хамтын ажиллагааг өргөжүүлэх зорилгоор Нийслэлийн Эрүүл мэндийн газрын дарга Л.Төмөрбаатар, тус газрын мэргэжилтэн Ц.Цэнджав нарыг 2019 оны 05 дугаар сарын 13-17-ны өдрүүдэд тус хотод томилон ажиллуулсугай.

 

      2.Гадаад томилолтод шаардагдах хөрөнгийг батлагдсан төсвийн дагуу Нийслэлийн Засаг даргын Тамгын газрын гадаад арга хэмжээний зардлаас гаргахыг Нийслэлийн Засаг даргын Тамгын газар /М.Отгонбаяр/-т зөвшөөрсүгэй.

 

     3.Томилолтоор ажилласан тухай тайланг ирсэн өдрөөс хойш 7 хоногийн дотор Нийслэлийн Засаг даргын Тамгын газрын Гадаад харилцаа, хамтын ажиллагааны хэлтэст ирүүлэхийг Нийслэлийн Эрүүл мэндийн газрын дарга Л.Төмөрбаатарт даалгасугай.

 

 

 

 

 

 

 

                                                 НИЙСЛЭЛИЙН ЗАСАГ ДАРГА

                                                 БӨГӨӨД УЛААНБААТАР

                                                 ХОТЫН ЗАХИРАГЧ                         С.АМАРСАЙХАН