Машин цагийн зардлын задаргаа батлах тухай

2019-05-08 09:05:23

2019 оны 05 сарын 08-ны өдөр                                      Дугаар А/416                                          Улаанбаатар хот

 

 

 

 

Машин цагийн зардлын задаргаа

батлах тухай

 

 

     Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.2, Авто тээврийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 7.1.4 дэх заалт, Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2019 оны 03 дугаар сарын 28-ны өдрийн 23/14 дүгээр тогтоолыг тус тус үндэслэн ЗАХИРАМЖЛАХ нь:

 

     1.Нийтийн тээврийн үйлчилгээ үзүүлж байгаа тээврийн хэрэгслийн нэг цагт ажиллах машин цагийн зардлын задаргааг хавсралт ёсоор шинэчлэн баталсугай.

 

     2.Батлагдсан машин цагийн зардлын задаргааг үндэслэн нийтийн тээврийн үйлчилгээ эрхлэгч аж ахуйн нэгж, байгууллагуудад нийслэлийн тухайн жилийн төсөвт батлагдсан нийтийн тээврийн үйлчилгээний нэмэлт зардлаас гүйцэтгэлээр нь санхүүжилт олгохыг Нийслэлийн Засаг даргын Тамгын газрын Санхүү, төрийн сангийн хэлтэс /Э.Ганхүү/-т зөвшөөрсүгэй.

 

     3.Энэхүү захирамж гарсантай холбогдуулан Нийслэлийн Засаг даргын 2017 оны 08 дугаар сарын 02 өдрийн А/591 дүгээр захирамжийг хүчингүй болсонд тооцсугай.

 

 

 

 

                                            НИЙСЛЭЛИЙН ЗАСАГ ДАРГА

                                            БӨГӨӨД УЛААНБААТАР

                                            ХОТЫН ЗАХИРАГЧ                            С.АМАРСАЙХАН