Гадаад томилолтын тухай

2019-05-07 09:05:07

2019 оны 05 сарын 07-ны өдөр                                        Дугаар А/414                                         Улаанбаатар хот

 

 

 

 

 

 

Гадаад томилолтын тухай

 

 

      Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.2-т заасныг үндэслэн ЗАХИРАМЖЛАХ нь: 

 

     1.“Азийн хотуудын нөөцийн цогц менежмент: Хотын Нэксус” төслийн хүрээнд Германы олон улсын хамтын ажиллагааны нийгэмлэгээс зохион байгуулах Нөөцийн цогц менежментийн есдүгээр хуралдаанд оролцуулах зорилгоор Улаанбаатар хотын Ерөнхий менежер бөгөөд Захирагчийн ажлын албаны дарга Т.Гантөмөр, тус газрын Аудит, дотоод хяналтын хэлтсийн Ахлах мэргэжилтэн Э.Батжаргал, Нийслэлийн Орон сууцны корпораци ХК-ийн ерөнхий захирал Б.Сүхбаатар нарыг 2019 оны 05 дугаар сарын 21-24-ний өдрүүдэд зохион байгуулагч талын зардлаар Тайландын Хаант Улсын Бангкок хотод томилолтоор ажиллуулсугай.

 

     2.Томилолтоор ажилласан тухай тайланг ирсэн өдрөөс хойш 7 хоногийн дотор Нийслэлийн Засаг даргын зөвлөлийн хуралд танилцуулж, Нийслэлийн Засаг даргын Тамгын газрын Гадаад харилцаа, хамтын ажиллагааны хэлтэст ирүүлэхийг Улаанбаатар хотын Ерөнхий менежер бөгөөд Захирагчийн ажлын албаны дарга Т.Гантөмөрт даалгасугай.

 

 

 

 

                                    НИЙСЛЭЛИЙН ЗАСАГ ДАРГА

                                    БӨГӨӨД УЛААНБААТАР

                                    ХОТЫН ЗАХИРАГЧ                             С. АМАРСАЙХАН