Гадаад томилолтын тухай

2019-05-07 09:00:58

2019 оны 05 сарын 07-ны өдөр                                     Дугаар А/413                                            Улаанбаатар хот

 

 

 

 

 

 

 

Гадаад томилолтын тухай

 

 

      Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.2-т заасныг үндэслэн ЗАХИРАМЖЛАХ нь: 

 

      1.Бүгд Найрамдах Солонгос Улсын Сөүл хотын захиргаанаас зохион байгуулах “Агаарын чанарыг сайжруулах нь” сэдэвт олон улсын форумд оролцуулах зорилгоор Нийслэлийн Агаарын бохирдолтой тэмцэх газрын даргын үүрэг гүйцэтгэгч Б.Цацралыг 2019 оны 05 дугаар сарын 22-24-ний өдрүүдэд зохион байгуулагч талын зардлаар тус хотод томилолтоор ажиллуулсугай.

 

     2.Томилолтоор ажилласан тухай тайланг ирсэн өдрөөс хойш 7 хоногийн дотор Нийслэлийн Засаг даргын зөвлөлийн хуралд танилцуулж, Нийслэлийн Засаг даргын Тамгын газрын Гадаад харилцаа, хамтын ажиллагааны хэлтэст ирүүлэхийг Нийслэлийн Агаарын бохирдолтой тэмцэх газрын даргын үүрэг гүйцэтгэгч Б.Цацралд даалгасугай.

 

 

 

 

 

                                                 НИЙСЛЭЛИЙН ЗАСАГ ДАРГА

                                                 БӨГӨӨД УЛААНБААТАР

                                                 ХОТЫН ЗАХИРАГЧ                     С.АМАРСАЙХАН