Төлөвлөгөө батлах тухай

2019-05-06 09:05:41

2019 оны 05 сарын 06-ны өдөр                                    Дугаар А/412                                             Улаанбаатар хот

 

 

 

 

 

 

 

 

Төлөвлөгөө батлах тухай

 

 

      Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.1.1-ийн “б”, 29.2, Хөгжлийн бодлого төлөвлөлтийн тухай хуулийн 15 дугаар зүйлийн 15.6, Төсвийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.2.2, 41.2.7, 58 дугаар зүйлийн 58.1.6, Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2018 оны 20/17 дугаар, Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн 2017 оны 100 дугаар тогтоолыг тус тус үндэслэн ЗАХИРАМЖЛАХ нь:

 

      1.“Улаанбаатарт үйлдвэрлэв” дэд хөтөлбөрийн 2019 онд хэрэгжүүлэх арга хэмжээний төлөвлөгөөг хавсралт ёсоор баталсугай.

 

       2.Энэ захирамжийн 1 дүгээр зүйлд заасан төлөвлөгөөг хэрэгжүүлэхэд шаардагдах 150.0 /нэг зуун тавин/ сая төгрөгийг нийслэлийн 2019 оны төсөвт тусгасан “Улаанбаатарт үйлдвэрлэв” дэд хөтөлбөрийн зардлаас санхүүжүүлэхийг Нийслэлийн Засаг даргын Тамгын газрын Санхүү, төрийн сангийн хэлтэс /Э.Ганхүү/-т зөвшөөрсүгэй.

 

     3.“Улаанбаатарт үйлдвэрлэв” дэд хөтөлбөрийг батлагдсан төлөвлөгөөний дагуу хэрэгжүүлж ажиллахыг “Жижиг, дунд үйлдвэрийг дэмжих төв” НӨҮГ /Д.Баярсайхан/-т, биелэлтэд хяналт тавьж ажиллахыг Нийслэлийн Инноваци, технологийн асуудал хариуцсан төслүүдийн удирдагч М.Халиунбатад тус тус даалгасугай.

 

 

 

 

 

 

                                            НИЙСЛЭЛИЙН ЗАСАГ ДАРГА

                                            БӨГӨӨД УЛААНБААТАР

                                            ХОТЫН ЗАХИРАГЧ                     С.АМАРСАЙХАН