Улаанбаатар хотын багц дүрмийг боловсруулах төслийг зохион байгуулах тухай

2013-05-21 00:00:00
2013 оны 05 сарын 21 өдөр                                        дугаар А/509                                                  Улаанбаатар хот
 
Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.2 дахь хэсэг, Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2012 оны 5/18, 6/27 дугаар тогтоолыг тус тус үндэслэн ЗАХИРАМЖЛАХ нь:
 
1.Нийслэлийн удирдлагын зөвлөлийн 2013 оны 05 дугаар сарын 10-ны өдрийн хурлын тэмдэглэлийн дагуу Улаанбаатар хотын иргэдийн эрүүл, аюулгүй орчинд амьдрах таатай нөхцлийг бүрдүүлэх, хотын өдөр тутмын амьдралын олон талт харилцааг зохицуулах зорилго бүхий “Улаанбаатар хотын багц дүрэм”-ийг боловсруулах төслийн 2013 оны ажлын төлөвлөгөөг хавсралтаар баталсугай.
 
2. “Улаанбаатар хотын багц дүрэм”-ийг боловсруулах төсөлд зөвлөх үйлчилгээ үзүүлэх этгээдийг сонгон шалгаруулалтын дүнг үндэслэн гэрээ байгуулан ажиллаж буй “Ач холдинг” ХХК-д төлөвлөгөөнд тусгагдсан ажлыг хийж гүйцэтгэхэд шаардлагатай дэмжлэг, туслалцаа үзүүлж, хамтарч ажиллахыг харьяа агентлаг, газрын дарга, дүүргийн Засаг дарга нарт үүрэг болгосугай.
 
3.Улаанбаатар хотын багц дүрмийг боловсруулах санхүүжилтийг нийслэлийн 2013 оны төсөвт батлагдсан ажлын Улаанбаатар хотын багц дүрэм зохиох ажлын хэсгийн зардал 400.000.000 /дөрвөн зуун сая/ төгрөгөөс гаргахыг Тамгын газрын Санхүү, төрийн сангийн хэлтэс /Э.Ганхүү/-т зөвшөөрсүгэй.
 
4.Багц дүрмийн төслийг боловсруулах ажилд гэрээний дагуу хяналт тавьж, төлөвлөгөөний дагуу зохион байгуулалтын арга хэмжээ авч ажиллахыг Тамгын газар /Ё.Гэрэлчулуун/-т даалгасугай.
 
 
 
 
                                   НИЙСЛЭЛИЙН ЗАСАГ ДАРГА
                                   БӨГӨӨД УЛААНБААТАР
                                   ХОТЫН ЗАХИРАГЧ                                               Э.БАТ-ҮҮЛ