Газар эзэмшүүлэх эрх олгох тухай

2013-05-13 00:00:00
2013 оны 05 сарын 13 өдөр                                           дугаар А/466                                                 Улаанбаатар хот

Монгол Улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.2, Газрын тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.2.3, 33 дугаар зүйлийн 33.1.2 дахь заалтыг тус тус үндэслэн        ЗАХИРАМЖЛАХ нь:
 
1.Барилга хот байгуулалтын яамнаас барилгын материалын үйлдвэрлэлийн төслийг дэмжиж, Хөгжлийн банкнаас зээлийн санхүүжилтийг  шийдвэрлэх болсон тул “Нарийн стринд” ХХК-д Сонгинохайрхан дүүргийн 20 дугаар хорооны нутаг дэвсгэр, Сонсголонд байршуулан 2,0 га газрыг үйлдвэрлэлийн зориулалтаар 15 жилийн хугацаатай эзэмших эрх олгосугай.
 
2.”Нарийн стринд” ХХК-ийн барилга байгууламжийн архитектур төлөвлөлт, зургийн даалгаврыг боловсруулсаны дагуу зураг төслийг батлах,  барилга угсралтын ажилд хяналт тавьж ажиллахыг Улаанбаатар хотын Ерөнхий архитектор бөгөөд нийслэлийн Ерөнхий төлөвлөгөөний газар /Н.Нацагдорж/-т, газар эзэмшүүлэх гэрээг зохих журмын дагуу байгуулж, гэрчилгээ олгохыг  нийслэлийн Өмчийн харилцааны газар /Ш.Төмөрбаатар/-т тус тус даалгасугай.
 
 
 
 
 
                        НИЙСЛЭЛИЙН ЗАСАГ ДАРГА
                        БӨГӨӨД УЛААНБААТАР                                                            
                        ХОТЫН ЗАХИРАГЧ                                                     Э.БАТ-ҮҮЛ