Бүгд Найрамдах Сингапур, Бруней Улсуудад явуулах тухай

2013-05-03 00:00:00
2013 оны 05 сарын 03 өдөр                                         дугаар А/446                                                 Улаанбаатар хот
 
Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.2 дахь хэсгийг үндэслэн ЗАХИРАМЖЛАХ нь:
 
1.Бүгд Найрамдах Сингапур, Бруней улсуудын боловсролын тогтолцоо, сургалтын үйл ажиллагааг судлах, зарим боловсролын байгууллагуудтай уулзалт зохион байгуулах ажлаар Нийслэлийн Мэдээллийн технологийн газрын орлогч дарга Д.Баярбилэгийг 2013 оны 05 дугаар сарын 04-нөөс 10-ны өдрүүдэд дээрх улсуудад томилон ажиллуулсугай.
 
2.Д.Баярбилэгт холбогдох 587.800 /Таван зуун наян долоон мянга найман зуун/ төгрөгийг Гадаад арга хэмжээний зардлаас гаргахыг Тамгын газар /Ё.Гэрэлчулуун/-т зөвшөөрсүгэй.
 
3.Томилолтоор ажилласан тухай тайланг ирснээс хойш 14 хоногийн дотор Удирдлагын зөвлөлд танилцуулж хувийг Гадаад харилцааны хэлтэст ирүүлэхийг Д.Баярбилэгт  үүрэг болгосугай.
 
 
 
 
                        НИЙСЛЭЛИЙН ЗАСАГ ДАРГА
                        БӨГӨӨД УЛААНБААТАР
                        ХОТЫН ЗАХИРАГЧ                                              Э.БАТ-ҮҮЛ