Газар эзэмших эрхийн гэрчилгээг хүчингүй болгох тухай

2019-04-23 09:00:08

2019 оны 04 сарын 23-ны өдөр                                         Дугаар А/364                                        Улаанбаатар хот

 

 

 

 

 

 

Газар эзэмших эрхийн гэрчилгээг

хүчингүй болгох тухай

 

 

       Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.2, Газрын тухай хуулийн 20 дугаар зүйлийн 20.2.1, 20.2.2, 40 дүгээр зүйлийн 40.1.1, 40.1.6, 40.2 дахь хэсгийг тус тус үндэслэн ЗАХИРАМЖЛАХ  нь:

 

       1.Нийслэлийн Сүхбаатар дүүргийн 6 дугаар хорооны нутаг дэвсгэрт Жанжин Д.Сүхбаатарын талбайн урд талд байрлах 2.5 га газрыг орчин үеийн шинэ технологи бүхий усан оргилуур, газар доорх үйлчилгээний төвийн барилгын зориулалтаар эзэмшиж байсан “Ю Би Констракшн” ХХК нь 2006 оноос хойш тухайн газрыг хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр газар эзэмшүүлэх гэрээнд заасан зориулалтын дагуу эзэмшиж, ашиглаагүй, гэрээний нөхцөл, болзлыг ноцтой зөрчсөн тул “Ю Би Констракшн” ХХК-ийн 0061525 дугаартай газар эзэмших эрхийн гэрчилгээг хүчингүй болгосугай.

           

       2.Газар эзэмших эрхийн гэрчилгээг хүчингүй болгосон шийдвэрийг “Ю Би констракшн” ХХК-д мэдэгдэж, газар эзэмшүүлэх гэрээг цуцлахыг Нийслэлийн Газар зохион байгуулалтын алба /Э.Болорчулуун/-нд даалгасугай.

           

      3.Энэ захирамж гарсантай холбогдуулан “Газар эзэмшүүлэх эрх олгох тухай” Нийслэлийн Засаг даргын 2006 оны 5 дугаар сарын 10-ны өдрийн 215 дугаар захирамжийг хүчингүй болсонд тооцсугай.

           

 

 

 

 

 

 

 

                                                 НИЙСЛЭЛИЙН ЗАСАГ ДАРГА

                                                 БӨГӨӨД УЛААНБААТАР

                                                 ХОТЫН ЗАХИРАГЧ                 С.АМАРСАЙХАН