Нийслэлийн Засаг даргын Тамгын газар, хэлтсүүдийн дүрэм батлах тухай

2013-04-11 00:00:00
2013 оны 04 сарын 11 өдөр                                       дугаар А/387                                                 Улаанбаатар хот
 
Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.2, 33.1 дахь хэсэг, Засгийн газрын 2012 оны "Нийслэлийн Засаг даргын Тамгын газар, Захирагчийн ажлын албаны бүтцийг батлах тухай" 190 дүгээр тогтоолыг үндэслэн ЗАХИРАМЖЛАХ нь:
 
1.Нийслэлийн Засаг даргын Тамгын газрын дүрмийг нэгдүгээр, мөн газрын Стратегийн бодлого, төлөвлөлтийн хэлтсийн дүрмийг хоёрдугаар, Санхүү, төрийн сангийн хэлтсийн дүрмийг гуравдугаар, Нутгийн захиргааны удирдлагын хэлтсийн дүрмийг дөрөвдүгээр, Хууль, эрх зүйн хэлтсийн дүрмийг тавдугаар, Нийгмийн хөгжлийн бодлогын хэлтсийн дүрмийг зургаадугаар, Хяналт-шинжилгээ, үнэлгээний хэлтсийн дүрмийг долдугаар, Гадаад харилцааны хэлтсийн дүрмийг наймдугаар, Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсийн дүрмийг есдүгээр, Төсөл, хамтын ажиллагааны хэлтсийн дүрмийг аравдугаар, Цэргийн штабын дүрмийг арваннэгдүгээр хавсралтаар тус тус баталсугай.
 
2.Захирамжаар батлагдсан Нийслэлийн Засаг даргын Тамгын газрын дүрэмд нийцүүлэн байгууллагын дотоод журмыг шинэчлэн боловсруулан батлах,  орон тооны хязгаарт багтаан албан хаагчдыг томилох, нийт албан тушаалын ажлын байрны тодорхойлолтыг  шинэчлэх, цалин нэмэгдлийг зохих журмын дагуу тогтоон ажиллахыг  Нийслэлийн Засаг даргын Тамгын газар /Ё.Гэрэлчулуун/-т үүрэг болгосугай.
 
3.Энэ захирамж гарсантай холбогдуулан Нийслэлийн Засаг даргын 2009 оны "Дүрэм батлах тухай" 72 дугаар захирамжийг хүчингүй болсонд тооцсугай.
 
 
 
 
                             НИЙСЛЭЛИЙН ЗАСАГ ДАРГА
                             БӨГӨӨД УЛААНБААТАР
                            ХОТЫН ЗАХИРАГЧ                                               Э БАТ-ҮҮЛ