Үнэлгээний хороо байгуулах тухай

2013-05-17 00:00:00
2013 оны 05 сарын 17 өдөр                                          дугаар А/503                                                Улаанбаатар хот
 
Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.2 дахь хэсэг, Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 46 дугаар зүйлийн 46.1, 46.3 дахь хэсэг, 47 дугаар зүйлийн 47.1 дэхь хэсэг, Монгол Улсын 2013 оны төсвийн тухай хууль, Барилга, хот байгуулалтын сайдын 2013 оны 24 дүгээр тушаалыг  тус тус үндэслэн ЗАХИРАМЖЛАХ нь:
 
1.  Нийслэлийн Засаг даргын 2013 оны А/411 дүгээр захирамжаар батлагдсан Орчны тохижилтын ажил /Улаанбаатар хот, Сонгинохайрхан дүүргийн 1 дүгээр хороолол/, Ургах наран хорооллын дэд бүтцийн ажил / Улаанбаатар хот, Баянзүрх дүүрэг/- ын   гүйцэтгэгчийг сонгон шалгаруулах Үнэлгээний хороог хавсралтаар баталсугай.
 
2. Батлагдсан төсөл, арга хэмжээний худалдан авах ажиллагааг холбогдох хууль тогтоомж, журамд нийцүүлэн зохион байгуулан гүйцэтгэл, үр дүнг нийслэлийн Засаг даргын өмнө хариуцан ажиллахыг Нийслэлийн Засаг даргын Экологи, ногоон хөгжлийн  асуудал хариуцсан орлогч Т.Бат-Эрдэнэд  даалгасугай. 
 
 
     
 
 
                          НИЙСЛЭЛИЙН ЗАСАГ ДАРГА
                          БӨГӨӨД УЛААНБААТАР
                          ХОТЫН ЗАХИРАГЧ                                                          Э.БАТ-ҮҮЛ