Ажлын хэсэг байгуулах тухай

2019-04-18 09:20:48

2019 оны 04 сарын 18-ны өдөр                                          Дугаар А/330                                     Улаанбаатар хот

 

 

 

 

 

 

 

Ажлын хэсэг байгуулах тухай

 

 

      Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.2, Засгийн газрын 2019 оныг “Иргэн төвтэй-Төрийн үйлчилгээний жил” болгох тухай 23 дугаар тогтоолыг тус тус үндэслэн ЗАХИРАМЖЛАХ нь:

 

      1.Нийслэлийн Засаг даргын Зөвлөлийн хурлын 2019 оны 04 дүгээр сарын  04-ний өдрийн тэмдэглэлээр өгсөн үүргийн дагуу иргэдийн санал, гомдол, хүсэлтэд суурилсан хяналтыг сайжруулах, төрийн үйлчилгээний чанар хүртээмжийг нэмэгдүүлэх, шинэ менежмент, мэдээллийн технологийн ухаалаг шийдлийг нэвтрүүлэх, нийслэлийн харьяа байгууллагуудын дуудлагын дугааруудыг нэгтгэн “Нийслэлийн дуудлагын төв” байгуулах үүрэг бүхий Ажлын хэсгийг дараах бүрэлдэхүүнтэй байгуулсугай.

Ажлын хэсгийн ахлагч:

 

-Нийслэлийн Инноваци, технологийн асуудал хариуцсан

 төслүүдийн удирдагч

Гишүүд:

-Нийслэлийн Засаг даргын Тамгын газрын Төрийн захиргааны удирдлагын хэлтсийн дарга

 

-Нийслэлийн Үйлчилгээний нэгдсэн төвийн дарга

         

        

-Улаанбаатар хотын Захирагчийн ажлын албаны Хотын

 инженерийн байгууламжийн хэлтсийн дарга

 

 

-Улаанбаатар хотын Шуурхай удирдлага, зохицуулалтын төв ОНӨААТҮГ-ын дарга

 

-Нийтийн тээврийн үйлчилгээний газрын дарга

 

-Нийслэлийн Мэргэжлийн хяналтын газрын дарга

 

-Орон сууц, нийтийн аж ахуйн удирдах газрын дарга

 

-Нийслэлийн Мэдээлэл, технологийн газрын Мэдээллийн

 сүлжээ, техник хяналтын хэлтсийн дарга

 

Нарийн бичгийн дарга:

Нийслэлийн Мэдээлэл, технологийн газрын дарга

      2.Захирамжийн хэрэгжилтэд хяналт тавьж, Ажлын хэсгийг удирдлага, зохион байгуулалтаар ханган, үр дүнг 2019 оны 5 дугаар сард багтаан танилцуулж ажиллахыг Нийслэлийн Инноваци, технологийн асуудал хариуцсан төслүүдийн удирдагч М.Халиунбатад даалгасугай.

 

 

 

 

 

 

 

                                        НИЙСЛЭЛИЙН ЗАСАГ ДАРГА

                                        БӨГӨӨД УЛААНБААТАР

                                        ХОТЫН ЗАХИРАГЧ                             С.АМАРСАЙХАН