Тээврийн хэрэгслийн төлбөртэй зогсоол байгуулах тухай

2013-05-17 00:00:00
2013 оны 05 сарын 17 өдөр                                         дугаар А/499                                               Улаанбаатар хот
 
Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.2, Газрын тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.4, Авто замын тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.1.2, 6.1.3, 6.1.5, 7 дугаар зүйлийн 7.1, Нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2009 оны 4/27, 2011 оны 7/66 дугаар тогтоолуудыг тус тус үндэслэн ЗАХИРАМЖЛАХ нь:
 
1. Нийслэлийн Засаг даргын 2012 оны А/544, 2013 оны А/17  дугаар захирамжуудаар батлагдсан байршлуудад Нийслэлийн Засаг даргын 2012 оны А/578 дугаар захирамжаар байгуулагдсан ажлын хэсэг “Тээврийн хэрэгслийн төлбөртэй зогсоол байгуулан ажиллуулах эрхийн төсөл сонгон шалгаруулалт явуулах журам”-ын дагуу гүйцэтгэгчийг сонгон шалгаруулсан дүнг үндэслэн 7 байршилд тээврийн хэрэгслийн төлбөртэй зогсоолын үйл ажиллагаа эрхлэх хуулийн этгээдийг хавсралтаар баталсугай.
 
2. Төсөлд сонгон шалгарсан хуулийн этгээдүүдтэй гэрээ байгуулахыг Нийслэлийн Авто замын газар /Д.Нанзаддорж/-т зөвшөөрсүгэй.
 
3. Төлбөртэй зогсоолын үйл ажиллагаанаас нийслэлийн замын санд төвлөрүүлэх орлогын гүйцэтгэлд хяналт тавьж ажиллахыг нийслэлийн Авто замын газар /Д.Нанзаддорж/, Тамгын газрын Санхүү, төрийн сангийн хэлтэс /Э.Ганхүү/, захирамжийн хэрэгжилтийг тухай бүр тайлагнаж ажиллахыг Нийслэлийн Засаг даргын орлогч Н.Гантөмөрт тус тус үүрэг  болгосугай.
 
 
 
 
                        НИЙСЛЭЛИЙН ЗАСАГ ДАРГА
                        БӨГӨӨД УЛААНБААТАР
                        ХОТЫН ЗАХИРАГЧ                                             Э.БАТ-ҮҮЛ