Аян зохион байгуулах тухай

2019-04-17 09:00:47

2019 оны 04 сарын 17-ны өдөр                                         Дугаар А/319                                       Улаанбаатар хот

 

 

 

 

 

 

 

Аян зохион байгуулах тухай

 

 

      Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.1.5-ын “а”, 29.2, Эрүүл мэндийн тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.1.1, 11.1.5, Төсвийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.2.2, Засгийн газрын 2017 оны 24 дүгээр, 11 дүгээр тогтоол, Эрүүл мэндийн сайдын 2017 оны А/306 дугаар тушаал, Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2019 оны 23/15  дугаар тогтоолыг тус тус үндэслэн ЗАХИРАМЖЛАХ нь:

 

      1.Сүрьеэгийн тусламж, үйлчилгээний чанар, хүртээмжийг сайжруулах, идэвхтэй эрт илрүүлэг болон хавьтал илрүүлгийн ажлыг эрчимжүүлэх, сүрьеэгийн тархалтыг бууруулах зорилгоор “Сүрьеэгийн эрт илрүүлгийг нэмэгдүүлж, эмчилгээний чанар хүртээмжийг дээшлүүлье” аяныг 2019 оны 04 дүгээр сарын 18-ны өдрөөс 10 дугаар сарын 18-ны өдрийн хооронд зохион байгуулсугай.

 

    2.“Сүрьеэгийн эрт илрүүлгийг нэмэгдүүлж, эмчилгээний чанар хүртээмжийг дээшлүүлье” аяныг зохион байгуулах үүрэг бүхий Ажлын хэсгийн бүрэлдэхүүнийг 1 дүгээр, шаардагдах төсвийг 2 дугаар хавсралтаар тус тус баталсугай.

 

     3.Аяныг зохион байгуулахад шаардагдах, 17.590.000 /арван долоон сая таван зуун ерэн мянга/ төгрөгийг нийслэлийн 2019 оны төсөвт тусгасан “Нийслэлийн Эрүүл мэндийн байгууллагын ажлыг үр дүнгээр тооцон сайжруулах арга хэмжээний зардал”-аас гаргахыг Нийслэлийн Засаг даргын Тамгын газрын Санхүү, төрийн сангийн хэлтэс /Э.Ганхүү/-т зөвшөөрсүгэй.

 

     4.Аяныг зохион байгуулах удирдамжийг баталж, захирамжийн хэрэгжилтэд хяналт тавьж ажиллахыг Нийслэлийн Засаг даргын Хүний хөгжил, нийгмийн бодлогын асуудал хариуцсан орлогч Ш.Анхмаад, уг аяныг өндөр хэмжээнд зохион байгуулж ажиллахыг Нийслэлийн Засаг даргын Тамгын газрын Нийгмийн бодлогын хэлтэс /М.Эрдэнэжаргал/-т, хэвлэл мэдээллийн хэрэгслээр нийтэд мэдээлж, сурталчлахыг Нийслэлийн Засаг даргын Тамгын газрын Хэвлэл мэдээлэлтэй харилцах хэлтэс /Ц.Мөнхбаатар/-т тус тус даалгасугай.

 

 

 

 

 

 

 

                                         НИЙСЛЭЛИЙН ЗАСАГ ДАРГА

                                         БӨГӨӨД УЛААНБААТАР

                                         ХОТЫН ЗАХИРАГЧ                        С.АМАРСАЙХАН