2019 оны 04 сарын 15-ны өдөр Дугаар А/311 Улаанбаатар хот
Дүрэм батлах тухай
Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.2, Монгол Улсын Засгийн газрын 2019 оны 100 дугаар тогтоолыг тус тус үндэслэн ЗАХИРАМЖЛАХ нь:
1.Нийслэлийн Засаг даргын хэрэгжүүлэгч агентлаг Мэдээлэл, технологийн газрын дүрмийг хавсралт ёсоор баталсугай.
2.Энэ захирамж гарсантай холбогдуулан “Дүрэм батлах тухай” Нийслэлийн Засаг даргын 2016 оны 11 дүгээр сарын 24-ний өдрийн А/833 дугаар захирамжийг хүчингүй болсонд тооцсугай.
3.Энэ захирамжийн хэрэгжилтэд хяналт тавьж ажиллахыг Нийслэлийн Засаг даргын Тамгын газар /М.Отгонбаяр/-т үүрэг болгосугай.
НИЙСЛЭЛИЙН ЗАСАГ ДАРГА
БӨГӨӨД УЛААНБААТАР
ХОТЫН ЗАХИРАГЧ С.АМАРСАЙХАН