Ажлын цагийн хуваарьт зохицуулалт хийх тухай

2019-04-19 09:10:57

2019 оны 04 сарын 19-ны өдөр                                     Дугаар А/339                                           Улаанбаатар хот

 

 

 

 

 

 

 

Ажлын цагийн хуваарьт

зохицуулалт хийх тухай

 

 

          Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.1.6-ийн “б”, “ж”, 29.2, Гамшгаас хамгаалах тухай хуулийн 32 дугаар зүйлийн 32.1.1, Засгийн газрын 2014 оны 393, 2019 оны 116 дугаар тогтоолыг тус тус үндэслэн ЗАХИРАМЖЛАХ нь:

 

         1.Улаанбаатар хотод 2019 оны 04 дүгээр сарын 24-26-ны өдрүүдэд зохион байгуулах гамшгаас хамгаалах иж бүрэн сургуулийн хүрээнд иргэд түр цугларах талбайд гарч, дадлага сургуульд оролцохтой холбогдуулан 2019 оны 04 дүгээр сарын 25-ны өдөр нийслэлийн төр, захиргаа болон аж ахуйн нэгж байгууллагын ажил эхлэх цагийг 10 цаг 00 минут, дуусах цагийг 19 цаг 00 минут байхаар тогтоосугай.

 

      2.Ажлын цагийн хуваарьт хийсэн зохицуулалтыг хэвлэл мэдээллийн хэрэгслээр нийтэд мэдээлж, сурталчлахыг Нийслэлийн Засаг даргын Тамгын газрын Хэвлэл мэдээлэлтэй харилцах хэлтэс /Ц.Мөнхбаатар/-т үүрэг болгосугай.

 

        3.Захирамжийн хэрэгжилтийг зохион байгуулж, биелэлтэд хяналт тавьж ажиллахыг Нийслэлийн Засаг даргын Тамгын газар /М.Отгонбаяр/-т даалгасугай.

 

 

 

 

 

 

                                             НИЙСЛЭЛИЙН ЗАСАГ ДАРГА

                                             БӨГӨӨД УЛААНБААТАР

                                             ХОТЫН ЗАХИРАГЧ                      С.АМАРСАЙХАН