Авто зам, замын байгууламжийг түр хаах тухай

2019-04-19 09:05:14

2019 оны 04 сарын 19-ны өдөр                                      Дугаар А/338                                         Улаанбаатар хот

 

 

 

 

Авто зам, замын байгууламжийг

түр хаах тухай

 

 

      Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.1.3-ын “а”, 29.2, Гамшгаас хамгаалах тухай хуулийн 32 дугаар зүйлийн 32.1.1, Засгийн газрын 2019 оны 116 дугаар тогтоол, Зам, тээврийн хөгжлийн сайдын 2018 оны 161 дүгээр тушаалаар батлагдсан “Авто зам, замын байгууламжийг хаах, замын чиглэл өөрчлөх журам”-ын 1.4-т заасныг тус тус үндэслэн ЗАХИРАМЖЛАХ нь:

 

      1.Улаанбаатар хотод 2019 оны 04 дүгээр сарын 24-26-ны өдрүүдэд зохион байгуулах гамшгаас хамгаалах иж бүрэн сургуулийн хүрээнд болзошгүй газар хөдлөлтийн гамшгийн үед иргэд аюулгүй талбайд түр цугларах дадлагыг 2019 оны 04 дүгээр сарын 25-ны өглөөний 07:00 цагаас 09:30 цагийн хооронд зохион байгуулахтай холбогдуулан дээрх хугацаанд Улаанбаатар хотын авто зам, замын байгууламжийг хаасугай.

     

      2.Авто зам, замын байгууламжийг түр хугацаанд хаасантай холбогдуулан замын хөдөлгөөний аюулгүй байдлыг хангаж, захирамжийг хэрэгжүүлж ажиллахыг Тээврийн Цагдаагийн албаны Замын цагдаагийн газар /Д.Дашдорж/-т, нийтийн тээврийн үйлчилгээний цагийн хуваарьт зохицуулалт хийхийг Нийтийн тээврийн үйлчилгээний газар /Х.Булгаа/-т, нийтийн хэв журам хамгаалахыг Нийслэлийн Цагдаагийн газар /Д.Ядамдорж/-т, хэвлэл мэдээллийн хэрэгслээр нийтэд мэдээлж, сурталчлахыг Нийслэлийн Засаг даргын Тамгын газрын Хэвлэл мэдээлэлтэй харилцах хэлтэс /Ц.Мөнхбаатар/-т  тус тус үүрэг болгосугай.

 

     3.Захирамжийн хэрэгжилтэд хяналт тавьж, нэгдсэн удирдлагаар хангаж ажиллахыг Нийслэлийн Зам, тээврийн асуудал хариуцсан төслүүдийн удирдагч Б.Отгонсүхэд даалгасугай.

 

 

 

 

 

 

 

                                            НИЙСЛЭЛИЙН ЗАСАГ ДАРГА

                                            БӨГӨӨД УЛААНБААТАР

                                            ХОТЫН ЗАХИРАГЧ                         С.АМАРСАЙХАН