Швейцарь Улсын Женев хотод явуулах тухай

2013-05-14 00:00:00
2013 оны 05 сарын 14 өдөр                                               дугаар А/497                                                Улаанбаатар хот
 
Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.2 дахь хэсгийг үндэслэн ЗАХИРАМЖЛАХ нь:
 
1.Нэгдсэн Үндэстний Байгууллагын Гамшгийн эрсдлийг бууруулах хөтөлбөрөөс зохион байгуулж буй Гамшгийн эрсдлийг бууруулах дэлхийн чуулга уулзалтанд оролцуулахаар Нийслэлийн Засаг даргын Тамгын газрын Стратеги, бодлого төлөвлөлтийн хэлтсийн дарга С.Баярбаатарыг 2013 оны 05 дугаар сарын 18-наас 25-ны өдрүүдэд Швейцарь Улсын Женев хотод явуулсугай.
 
2. Чуулга  уулзалтанд  оролцсон  тухай  тайланг  буцаж  ирснээс  хойш 14 хоногийн дотор Нийслэлийн удирдлагын зөвлөлд танилцуулж, хувийг Гадаад харилцааны хэлтэст ирүүлэхийг С.Баярбаатарт үүрэг болгосугай.
 
 
 
                        НИЙСЛЭЛИЙН ЗАСАГ ДАРГА
                        БӨГӨӨД УЛААНБААТАР
                        ХОТЫН ЗАХИРАГЧ                                            Э.БАТ-ҮҮЛ