Итгэмжлэгдсэн төлөөлөгч томилох тухай

2013-05-16 00:00:00
2013 оны 05 сарын 16 өдөр                                     дугаар А/494                                                     Улаанбаатар хот
  
Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.2 дахь хэсэг, Төрийн болон орон нутгийн өмчийн тухай хуулийн 78 дугаар зүйлийн 2 дахь хэсэг, Нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2012 оны 6/24 дүгээр тогтоолыг үндэслэн    ЗАХИРАМЖЛАХ нь:
 
1. Нийслэлийн Өмчөөс 2013 онд хувьчлагдах эд хөрөнгийн хувьчлах асуудлыг хариуцсан итгэмжлэгдсэн төлөөлөгчдийг нэгдүгээр хавсралтаар баталсугай.
           
2. Менежментийн болон Удирдлагын гэрээгээр ажиллаж байгаа байгууллагуудыг хариуцан өмчийн төлөөлөл хэрэгжүүлэх итгэмжлэгдсэн төлөөлөгчийг хоёрдугаар хавсралтаар баталсугай.
 
3. Төрийн болон орон нутгийн өмчийн тухай хууль, Нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн 2007 оны 213 дугаар тогтоолоор баталсан “Нийслэлийн Өмчийг хувьчлах журам”-ыг мөрдлөг болгон хэрэгжүүлж ажиллахыг итгэмжлэгдсэн төлөөлөгч нарт үүрэг болгосугай.
           
4. Энэхүү захирамжийн хэрэгжилтэнд хяналт тавьж ажиллахыг Нийслэлийн Өмч хувьчлах комиссын нарийн бичгийн дарга /Ш.Төмөрбаатар/-д даалгасугай.
 
 
 
                        НИЙСЛЭЛИЙН ЗАСАГ ДАРГА
                        БӨГӨӨД УЛААНБААТАР
                        ХОТЫН ЗАХИРАГЧ                                                Э.БАТ-ҮҮЛ